Одууд Халловийний баяраар хэрхэн хувирсан бэ?


Миау | YOLO.MN
2019-11-02

Дэлхийн улс орнуудаас АНУ Халловийний баярт ихээхэн ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэдэг. Алдартай одууд нь хамгийн шилдэг дүр хувиргалыг хийхийн тулд олон цагаар ч хамаагүй сууж, хэдэн арван хүнтэй баг бүрдүүлж, зарим тохиолдолд амьсгалахад ч хүнд дүрд хувирдаг. Тэгвэл одоо энэ жилийн хувьд алдартай одууд ямар дүрд хэрхэн хувирсан талаарх мэдээллийг хүлээн авна уу. 

1. KIM KARDASHIAN - ELLE WOODS

Харвардын хуулийн сургуульд элсэн орж буй шаргал үст охины хөгжилтэй явдлыг харуулсан "Legally Blonde" буюу "Шаргал үст" киног санаж байна уу? Тэгвэл ТВ шоуны од, жүжигчин, модел Ким Кардашиан тус киноны гол дүрийн бүсгүй Элле Вүүдсийн дүрд хувиржээ. 

2. KYLIE JENNER - ARIEL

Кайли Женнер энэ жилийн Халловийний баяраар "нас бие гүйцсэн" Ариэлийн дүрд хувиржээ. cheeky

3. STORMI WEBSTER - KYLIE JENNER

Травис Скотт, Кайли Женнер нарын бяцхан охин ээжийнхээ "Met Gala - 2019" шоунд оролцсон үеийн дүрд хувиржээ. 

4. KEVIN HART - DWAYNE JOHNSON

Инээдмийн жүжигчин, комедиан Кевин Харт найз Двэйн Жонсонийхоо залуугийн төрхөнд хувирсан байна. Зүгээр хувираад ч зогсохгүй найз дээрээ энэ хувцастайгаа очиж тоглоом хийжээ. cheeky

5. DWYANE WADE - CACTUS 

"NBA"-н сагсчин Двэйн Вэйд гэр бүлийнхэнтэйгээ "хөөрхөн кактуснууд" болсон байна. 

6. HALSEY - MARILYN MANSON

Дуучин Холси домогт Марилин Мансоны дүрд хувирсан байна. 

7. JESSICA BIEL - JUSTIN TIMBERLAKE

Жастин Тимберлэйк ахад ч бас буржгар явсан үе бий. Харин түүний эхнэр Жессика Бил нөхрийнхөө "гоймон үст" үеийн дүрд хувирсан бололтой.

8. JHENE AIKO

"Sativa" дууны дуучин Женей Айко "Pokemon"-н Айш Кэтчум болсон байна. 

9. DEMI LOVATO

Дуучин Дэми Ловато "IT" киноны Пеннивайс болсон байна. Айж байна уу, та нар? cheeky

10. CIARA & RUSSELL WILSON - BEYONCE & JAY-Z

11. NICKI MINAJ AND KENNETH PETTY - HARLEY QUINN & JOKER

Энэ жилийн "Сүнсний баяр"-аар реппер Ники Минаж маань нөхөртэйгөө Жокер болон Харли Квинний дүрд хувирсан байна. Манай Жокер жаахан ядарсан яваа юм уу даа? laugh

12. ARIANA GRANDE - TWILIGHT ZONE

13. ASHLEY GRAHAM

"Plus-size" модел Эшли энэ удаад Жессика туулайн дүрд хувиржээ. Их адилхан болсон байгаа биз? 

#Halloween #costume #celebrities