Кунгфу яг л сандлаас өндийхтэй адил хялбархан


Б.Намуун | YOLO.MN
2019-09-27

“Гучин минут суухад бодисын солилцоо 90 хувиар удааширдаг. Артерийн судаснаас эхлээд булчингийн муу тослогийг зайлуулж байдаг тэрхүү фермент удааширна гэсэн үг. Хоёр цаг суухад зөв холестерин 20 хувиар буурах аж. Сандлаасаа зүгээр босоод таван минут болоход л бүх зүйл дахин эргэлдэж голдрилдоо ордог. Эдгээр зүйлс хэтэрхий энгийн, заримдаа бүр тэнэг ч юм шиг санагдана” хэмээн Гэвин Брэдли 2015 онд Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Брэдли бол энэ чиглэлээр гарамгай амжилттай яваа мэргэжилтнүүдийн нэг бөгөөд суугаа байдал нь бидний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй талаар нийтэд ойлголт өгөх зорилготой олон улсын байгууллагын захирал юм.

Та заавал фитнест явж хүнд дасгал хийн хөлсөө урсгах хэрэггүй бөгөөд иог, чигон ба тай чи зэрэг зөөлөн хэмнэлт дасгалууд хийж болно. Эдгээр нь эрүүл мэндэд хосгүй гайхалтай үр дүнг авчирдаг. Иймээс энэ удаа бүгдийн мэддэг иогоос гадна эрүүл мэндэд нэн тустай чигон дасгалыг танилцуулж байна.

ЧИГОН
Чи кун буюу хүний амьдралын хүчийг бий болгох гэсэн утгатай чи /амьдралын хүч буюу энерги/ ба гон /туурвих/ гэсэн хоёр үгнээс бүтдэг. Энэ дасгал нь анх хорьдугаар зууны эхээр тулааны урлаг болон гарч ирсэн боловч 1930-аад он гэхэд эмнэлэгт хэрэглэж эхэлсэн байдаг.

Чигоны ашиг тус

  • Тархинаас ялгарах давтамж долгионыг сайжруулж өөрчилдөг
  • Зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл буурна
  • Цусны даралт өндөртэй өвчтөнүүдэд цусны даралт буурч тогтворжсон үзүүлэлттэй
  • Ясны сийрэгжилтэд өртөхгүй байх
  • Цусны эргэлт сайжирна
  • Зөнөгрөх өвчний шинж тэмдэг саарна
  • Биеийн хэвийн үйл ажиллагаа тогтворжиж сайжирсан
  • Тархины цусан хангамж сайжирч, бие сэтгэлийн холбоо нэмэгдсэн
  • Зүрхний үйл ажиллагаа идэвхжсэн
  • Хавдрын эмчилгээний үед илрэх хоёрдугаар сөрөг нөлөө мэдэгдэхүйц буурсан.

Чигоны таван элемент

Чигоны хамгийн их нэрд гарсан дасгал бол газар, ус, мод, төмөр, гал гэсэн таван элементийг илэрхийлсэн цогц дасгалууд юм. Нэрийг нь сонсоход огт мэдэхгүй юм шиг санагдаж болох ч та бүхэн Хятадан кунг футай киноноос уг дасгалын хөдөлгөөнүүдийг заавал ч үгүй харж байсан гэдэгт итгэлтэй байна.

Нийтлэлээ бэлдэхээс өмнө би дараах зааврын дагуу туршилт болгон чигоны таван элементээр хичээллэсэн бөгөөд их тайван амгалан болсон шүү.

ГАЗАР

1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
2. Тэнцвэртэй бат бөх зогсох зорилгоор хөлөө бага зэрэг гадагш чиглүүлнэ
3. Мөрөө доош суллана, мөн хоёр гараа хажуудаа биеэсээ бага зэрэг зайтай сул унжуулна /Энэ бол Вү чи буюу бат бөх байрлал/
4. Амьсгал авахдаа гараа мөрнийхөө түвшинд хүртэл дээш өрнөнө, гарын алга доош харсан байна.
5. Амьсгалаа гаргахдаа өвдгөө нугалах бөгөөд гараа гэдэснийхээ харалдаа хүртэл доошлуулна. Гарын алга дотогш чиглэсэн байна.
6. Энэ байрлалд амьсгалдаа төвлөрч хэдэн секунд зогсоно.

УС
1.Газар байрлалаас эхэлнэ. Өвдгөө нугалж явган суухдаа цээжээ босоо цэх байлгах бөгөөд энэ хооронд амьсгалаа гаргана.

2.Бүсэлхий хавийн нурууг сунгах зорилгоор ахар сүүлний ясыг доош чиглүүлэн шахна.
3.Амьсгалаа авахдаа босож дахин газар байрлалд орно.
4.Хоёр удаа дахин давтаж нийтдээ гурван удаа энэ байрлалаар дасгалыг хийнэ.

МОД
1. Газар байрлалаас эхэлнэ. Гарын алгаа дээш харуулаад, хоёр гараа хажуу тийш дэлгэнэ. Тэгээд хоёр гараа тойрог хэлбэрээр эргүүлж эгмийнхээ харалдаа авчирна. 2. Гараа эргүүлснээр гарын алга болон тохой доош харсан чиглэлтэй байх бөгөөд мөрөө суллана.

3. Амьсгалаа гаргахдаа хөдөлгөөнүүдээ эсрэгээр нь буцаж хийнэ. Доош чиглэлтэй тойрог хэлбэрээр гараа эргүүлж анхны байрлалдаа очно.
4. Хоёр удаа дахин давтаж нийтдээ гурван удаа дасгалыг хийнэ.
 

ТӨМӨР
1. Газар байрлалаас эхэлнэ. Хоёр гараа дээш өргөж цээжин тус газраа авчирна

2. Хоёр гарын алгыг өөд өөдөөс нь харуулсан байдалтай дөрвөн инчийн зайтай барина. Хуруунуудаа тэнгэр өөд чиглүүлж, хооронд нь бага зэрэг салгаж сулласан байдалтай байлгана.
3. Амьсгал авахдаа хоёр гарын хоорондын зайг мөрний хэмжээтэй холдуулна.
4. Амьсгалыг гаргахдаа хоёр гараа хоёрдугаар байрлал дээрх шиг байрлалд аваачна.
5. Хоёр удаа дахин давтаж нийтдээ гурван удаа дасгалаа хийнэ. Уушгиныхаа урд хоёр гараа авчрахдаа их хэмжээний энерги төвлөрч байгааг мэдэрч хийнэ.

ГАЛ
1.Газар байрлалаар эхэлнэ. Амьсгалаа авахдаа хоёр гараа зүрхэн тушаа авчирна. Нэг гарыг нөгөө гараас бага зэрэг дээш барих бөгөөд гарын алгыг өөд өөдөөс нь харуулна.

2. Зүрхнийхээ энергийг мэдрэх үүднээс хоёр гараа тойргоор эргүүлнэ.
3. Бүсэлхийгээрээ зүүн тийш зөөлөн эргэнэ. Их биеэ сулласан байх бөгөөд хоёр гарын бугуйг газартай харалдаа байлгана.
4. Гарын алгуудаа өөд өөдөөс нь харуулсан хэвээр хоёр гараа тусгаарлаж, нэг гараа мөрний тушаа, нөгөө гараа гэдэснийхээ харалдаа авчирна.
5. Бүсэлхийгээрээ баруун тийш зөөлөн эргэнэ. Их биеэ сулласан байх бөгөөд хоёр гарын бугуйг газартай харалдаа байлгана.
6. Амьсгалаа гаргахдаа хоёр гараа дахин зүрхэн тушаа авчирна.
7.Гарын алгуудаа өөд өөдөөс нь харуулсан хэвээр хоёр гараа тусгаарлаж, нэг гараа мөрний тушаа, нөгөө гараа гэдэснийхээ харалдаа авчирна.
 

ЦОГЦ ДАСГАЛУУДЫГ ГҮЙЦЭЭХ НЬ

1Газар байрлалаар эхэлнэ. Гарын алгыг доош харуулаад мөрнийхөө түвшинд хүртэл өргөнө

2. Амьсгалаа гаргахдаа анхны Вү байрлалд очиж хоёр гараа хажуу талдаа буулгаж орхино.

Кунг фугийн нэгэн төрөл чигон /chi kung/-ыг дагаад хийгээд үзээрэй. Кунг фугээр хичээллэнэ гэдэг дээр дурьдсанчлан сандалнаас өндийх шиг л хялбар зүйл ч юм билүү.

#амжилт