МУИС-ийн 2019 ОНЫ ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2019-04-25

Монгол улсын их сургууль /МУИС/-д өдрийн хөтөлбөрөөр суралцахад хэрхэн элсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Монгол улсын ууган их сургууль МУИС нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй,  бакалавр,  магистр,  докторын  сургалттай, либерал боловсрол (liberal art education) олгодог цогцолбор (comprehensive) судалгааны их сургууль юм.

-Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт-

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • МУИС-д элсэхийг хүссэн иргэд элсэлтийн журамтай танилцаж элсэлтийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь БСШУСЯ-ны Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг ЭЕШ өгсөн хот, орон нутагтаа өрсөлдөнө.
  • Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Эрдэнэт сургууль, Завхан сургуулиас сонгож бүртгүүлнэ. Шинжлэх ухааны сургуулийн хувьд Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны салбараас сонгож бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр хэд хэдэн сургуульд зэрэг бүртгүүлж болно.
  • Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн хүчинтэй батламжтай эсвэл 2019 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна.

Элсэх хүсэлт гаргах:

МУИС-д элсэхийг хүссэн иргэд орон даяар, цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлнэ.

Бүртгэлийг 2018 оны 06-р сарын 17-ны өдрийн 09:00 цагт нээж 06-р сарын 24-ны өдрийн 12:00 цагт хаана.

Бүртгүүлэгч нь элсэлтийн системд БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

Элсэлтийн системд нэвтрэх эрхтэй болсны дараа нэвтрэх мэдээллээ ашиглан системд нэвтэрч элсэх хүсэлт гаргах бүрэлдэхүүн/салбар сургуулиа сонгон элсэлтийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна (цахим картаар төлбөр хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг элсэлтийн бүртгэлийн системээс үзэх боломжтой).

Бүртгэлийн хураамжийг нэг удаа төлж хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлэх боломжтой.

Элсэгчийг шалгаруулах:

  • Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
  • Бүртгүүлэгчийн оноог дараах байдлаар тооцно. “Суурь” шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс мөн хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.3-аар үржүүлж нэмээд нийлбэр оноо гарна. Ийнхүү тооцох “Суурь” болон “Дагалдах” шалгалтад оноо нь тус бүр БСШУСЯ-наас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад тооцуулахгүй.
  • Оноо тэнцсэн тохиолдолд ЭЕШ-ийн гүйцэтгэлийн хувийг тооцон байр эзлүүлж, элсэх эрх олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
  • Бүртгүүлэгч дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн олимпиад, Кембрижийн олон улсын шалгалт, спортын тэмцээн зохион байгуулах комиссоос олгосон батламж, сертификат, болон бичиг баримт үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:
  • Сүүлийн хоёр жилийн дотор БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ.
  • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B)-ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг сургууль бүрт шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлснийг шууд элсүүлнэ.
  • Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж БУС, ХШУИС-д элсүүлж болно. 

Бүрэлдэхүүн/салбар сургуулийн оноогоор жагсаах жагсаалт, онооны харьцаа:

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#МУИС