“Kimi no Na Wa” анимийн найруулагчийн дараагийн бүтээл “Weathering With You”


О.Дорж | YOLO.MN
2019-04-11

Алдарт “Kimi no Na Wa” /Чиний нэр/ анимийн зохиолч Макото Шинкайн  дараагийн уран бүтээл болох “Weathering with you” анимийн трэйлер цацагдлаа.

Анимэд хөдөө нутгаас Токио хоттой танилцахаар ирсэн өсвөр насны хөвгүүн нэгэн бороотой өдөр цаг агаарыг хянаж чаддаг нэгэн охинтой учирна. Тэрээр борооны дусалд хүрэх төдийд тэнгэр буцаад өөртөө татах шиг болно...

Weathering With You аниме нь өсвөр насны дахин давтагдашгүй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг дүрслэн харуулснаараа онцлог. Мөн анимийн дууг өмнө нь хамтран ажиллаж байсан RADWMPS хамтлаг дахин олны хүртээл болгох ба “Kimi No NA Wa” анимийн дуу олон хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч онцгой сэтгэгдэл төрүүлснийг бид мэдэх билээ.

Уг Анимэ 2019 оны долдугаар сарын 19-нд Японд нээлтээ хийх ба дэлхий даяар хэрхэн цацах талаар мэдэгдэл одоогоор гараагүй байна. 

#Anime