Сурагчдын амралтын өдрүүдэд ХААНА, ЮУ болох вэ?


NEW +

Хэзээ: 1-р сарын 4-ний 11:00 цагт
Хаана: Hobby School Of Ulaanbaatar сургуулийн хажууд ТАНАН төв
Тасалбар: 35,000₮ 
Дэлгэрэнгүй: Цоо шинэ 2020 он гарч, өөрийгөө шинэ зүйлд сорьж, амжилттай эхлэхийг хүссэн хүн бүрд зориулсан эвент бол "NEW+ 2020”. Эвэнтэд хүрэлцэн ирснээр та өөрсдийн салбарт амжилттай яваа хүмүүсийн амьдралын хэв маяг, туршлагаас суралцаж, үнэ цэнтэй мэдээллийг сонсох боломжтой. Эвэнтэд "Positive Mongolians" төслийн санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн, Comedy Lab клубийн үүсгэн байгуулагч Д.Амартүвшин болон МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам зэрэг олон гайхалтай илтгэгчид хүрэлцэн ирэх болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

●REVIVAL●

Хэзээ: 1-р сарын 11-ний 10:00 цагт
Хаана: Тусгаар Тогтнолын Ордон 
Тасалбар: 15,000 ₮ (Үдийн цай, бяцхан гарын бэлэг багтаж байгаа. Мөн 2 найзтайгаа ирвэл тасалбар 10,000₮ болж хямдарна. )
Дэлгэрэнгүй: Энэхүү арга хэмжээ нь оюутан сурагчдын цагийг зөв зохистой өнгөрөөхөд чиглэсэн билээ. Арга хэмжээнд ололт амжилттай явж байгаа 5 илтгэгч урин оролцуулж маш үнэ цэнэтэй зөвлөгөөг хүргэх болно. Хамгийн гоё зүйл нь урлагийн сонирхолтой үзүүлбэрүүд ч багтаж байгаа шүү. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PAJAMA PARTY 2020

Хэзээ: 1-р сарын 4-ны 18:00 цагт
Хаана: Blue sky зочид буудлын баруун талд Spicy Street Bar & Grill
Тасалбар: 55,000₮ 
Дэлгэрэнгүй: Пажаматай дотно яриа өрнүүлж, гитартай уянгалаг дуунууд сонсож, өөрсдийн өнгөрсөн түүх болоод шинэ оны эхний өдрийнхөө түүхийг хуваалцаж, Баруун гарны дуулийг сонирхож, өөрийнхөөрөө бүжих болох боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УУЛАНД АЛХАЦГААЯ

Хэзээ: 1-р сарын 5-нд
Хаана: Богд ууланд 
Тасалбар: Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй: Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч 7:00-11:00 цагийн хооронд уулын аялал хийгээд буцах боломжтой. Нэг өдөр ч гэсэн утаанаас ангижирч, уушгиа цэвэр агаараар дүүргээд аваарай. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө хамт алхаж болно. 

Та ЭНД дарж уг аяллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

КИНО СОНИРХОГЧДОД

DREAMERS' DAY 2020: СОЛЯРИС (1972)

Хэзээ: 1-р сарын 4-ны 16:00 цагт
Хаана: Улсын их дэлгүүрийн 5-н давхарт iCinema
Тасалбар: 5000₮
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 47 минут
Дэлгэрэнгүй: Dreamers’ Day нь “Алтан хальс” холбооны долоо хоног тутмын арт кино өдөрлөг юм. Тэд долоо хоног бүрийн Бямба гарагт Монголын театруудаар гарах боломжгүй арт кинонуудыг сонгож гаргадаг. Энэ удаа кино сонирхогчдын дунд зартай Оросын найруулагч болох Тарковскигийн зөгнөлт бүтээлээр 2020 оны хамгийн анхны Бямба гарагийг эхлүүлэх гэж байна. 
Үйл явдал: Сэтгэл зүйч Крис Солярис сансрын хөлөг рүү багийн гишүүдэд тохиолдсон хачирхалтай хэргийн учрыг тайлахаар очно. Багийнхантай ижил шинж тэмдэг илрэх үед тэр өөрийн оюун ухааны харанхуй гүн рүү аялна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МЭЛМИЙ ХАНГАЛГА #2 L LOST IN TRANSLATION (2003)

Хэзээ: 1-р сарын 4-ны 16:00 цагт
Хаана: Багшийн дээд, Төгөлдөр төвийн баруун жигүүрт Happiness Center төвийн 2 давхарт
Тасалбар: Үнэ төлбөргүй 
Насны ангилал: 16+
Дэлгэрэнгүй: Ном, Кино, Хөгжим, Уран зураг = УРЛАГ , Happiness Center Mongolia , Зовнил хамтран 2020 оны хамгийн анхны МЭЛМИЙ ХАНГАЛГА кино үзвэрээрээ 2003 онд Софиа Копполагын найруулсан "Орчуулгын алдаа" буюу "Lost In Translation" киног үзэгчдийн хүсэлтээр дахин гаргахаар болжээ. 
Үйл явдал: Эхнэр хүүхдээсээ алс хол, хэлийг нь огтхон ч мэдэхгүй газар ирсэн, карьер нь уруудаж яваа кино од Боб Харрис, мөн өөрт нь санаа тавьдаггүй нөхрийнхөө ажлынх нь шаардлагаар бас л хэлийг нь огт мэдэхгүй аль хол газар ирсэн, ганцаардмал Шарлотт хоёр Токио хотод танилцаж, нэгэн цэгт огтлолцоно. Тэднийг нэг л зүйл хооронд нь холбож буй нь "Ганцаардал" юм. Төөрсөн хоёр төрлийн ганцаардал нэгэн цэгт огтлолцвол юу болдгийг энэхүү киноноос мэдэж аваарай.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SPIES IN DISGUISE

Төрөл: Анимейшн
Насны ангилал: Бүх насныхан
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Дэлхийн шилдэг тагнуул санамсаргүй өөрийгөө тагтаа болгон хувиргаснаар түүнд дэлхийг аврах тусгай даалгавар биелүүлэхэд олон шинэ боломжууд нээгдэнэ. Уг кинонд Hollywood-н алдарт жүжигчин Will Smith болон Spiderman киноны гол дүр Tom Holland нар дуу оруулсан гэдгээрээ алдартай. 

СУРГАЛТ

ЭНГЭРИЙН ЗҮҮЛТНИЙ СУРГАЛТ

Хэзээ: 1-р сарын 4-ны 11:00 цагт
Хаана: "Peace" tower office хаалгаар 8 давхарт 809 давхарт Sunshine гар урлалын дэлгүүр
Төлбөр: 25,000₮
Дэлгэрэнгүй: Сурагчид, оюутны амралтыг тохиолдуулан энгэрийн зүүлт хийх сургалтаа дахин явуулахаар болжээ. Та энэхүү сургалтад очсоноор 2-3 төрлийн оёдол сурахаас гадна энгэрийн тэмдэг хийх юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SPEAKING CLUB @БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Хэзээ: 1-р сарын 3-ны 16:30 цагт (долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагт)
Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв
Төлбөр: Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй: Энэхүү англи хэлний ярианы клуб нь ярианы чадвараа хөгжүүлэх хүсэлтэй бүх хүмүүст нээлттэй. Ярих чадвараа хөгжүүлэхээс гадна танилын хүрээгээ тэлж, олон шинэ зүйлсийг сурах боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

КИЗОМБА БҮЖГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

Хэзээ: 1-р сарын 7-нд
Хаана: Olymp Plaza - н 6-н давхарт 601тоот
Төлбөр: 120,000₮ 
Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног, нийт 9 удаа
Дэлгэрэнгүй: Шинэ оныг ямар нэгэн шинэ хоббитой болж урьд нь хэзээ ч авч байгаагүй бүжгийн гайхалтай мэдрэмжийг авмаар байна уу?Тэгвэл тэр боломжийг, хамгийн Кизомба Пайшн клуб танд бэлэглэх болно. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ХАРИЛЦААНЫ ЧАДВАРЫН EQ- ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ

Хэзээ: 1-р сарын 8, 9,10-нд
Хаана: Монголын хүний нөөцийн цогц чадамж АКАДЕМИ (Багшийн дээдийн арслантай гүүрний баруун ард Азмон төв 305 тоотод)
Төлбөр: 99,900₮ (Харилцааны сэтгэл зүйн тест, багийн тоглоом багтсан болно.)
Дэлгэрэнгүй: Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад ойлгуулахад мөн ярилцаж буй хүнээ ойлгох зэрэг нь бүгд сэтгэл хөдлөлтэй салшгүй холбоотой байдаг. EQ өндөртэй хүмүүс IQ өндөртэй хүмүүсээс илүү амжилттай, бас аз жаргалтай амьдардаг бөгөөд EQ-г бид хөгжүүлснээр амжилтыг бүтээх боломжтой. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсанаар нь EQ-г хэрхэн сайжруулах, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар "EQ ХӨГЖҮҮЛЭХ 100% ПРАКТИК ХАРИЛЦААНЫ СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ"-ыг зохион байгуулж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН, ТЭМЦЭЭН

DOUBLE CHECK - БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭХ УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: 1-р сарын 10
Уралдааны сэдэв: Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх нь
Дэлгэрэнгүй: Лантуун дохио ТББ-ын санаачлагаар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх "Double check" нөлөөллийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. Тус компанит ажлын эхлэл болгон "Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх" богино хэмжээний кино бүтээх уралдааныг Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж, уран бүтээлчдийн авьяас, ур ухаан шингэсэн бүтээлээр дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхээр зорьж байна. Сурагчид, оюутнууд та бүхэн амралтаараа баг хамт олноороо нийлж богино хэмжээний кино хийж болох юм. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Events #Амралт