Канад Сангийн төслийн уралдааны бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ


О.Номуншүр | YOLO.MN
2019-03-19

Канад сангийн Орон нутгийн санаачилга хөтөлбөрийн 2019-2020 оны төслийн уралдаанд төсөл хүлээн авах хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно. Уг сан орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтийн орон нутгийн хөгжилд чиглэсэн төслүүдийг дэмждэг. Канад сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 7 сая гаруй канад долларын /13,8 тэрбум төгрөг/ санхүүжилт хийжээ.

Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  1.     Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах. 
  2.     Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.  
  3.     Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл. 
  4.     Хүн бүрд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип, хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах, эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа:

2019 оны 4-р сарын 1-ний 17:00 цаг

Төсөл хэрэгжих хугацаа:

2019 оны 6-р сарын 1-нээс 2020 оны 2-р сарын 15. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2021 оны 2-р сарын 1-ний өдөр дууссан байх.  

Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ:

50,000 канад доллар /98,5 сая орчим төгрөг/

Төслийн өргөдөл англи эсвэл монгол хэлээр байж болно. Төслийн удирдамжөргөдлийн маягт, төсвийн задаргаа болон төслийн хураангуйг бичих маягтуудыг  www.canadafundmongolia.mn  цахим хаягаас авна уу.

Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2019 оны 6-р сарын 1-ний дотор эргэж холбоо барина. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана.

#Competition