Youth Opportunities International Summit олон улсын анхдугаар чуулган болох гэж байна


YOLO.mn | YOLO.MN
2019-01-29

Монгол улсын төлөөлөгчийн газар Youth Opportunities International Summit (YOIS-2019) олон улсын анхдугаар чуулганыг албан ёсны эрхтэйгээр ирэх гуравдугаар сарын 2-нд зохион байгуулах гэж байна. 

Залуучуудад Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс зэрэг нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой багадаа 500 оролцогч цугларах уг чуулган суралцахуйн тууштай хамтрагч найзаа олоход туслах бөгөөд бүх насныханд нээлттэй болох юм.

Чуулга уулзалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байх болно.

Мөн та бүхэн 115 оронд салбартай Youth Opportunities олон улсын байгууллагын Монгол улсын төлөөлөгчийн газрын фэйсбүүк хуудаснаас болон үйл явдлын холбоосоос мэдээллийг тогтмол авах боломжтой.

Чуулганы фэйсбүүк дэх үйл явдлын холбоос: https://www.facebook.com/events/335098453759977/ 

#YouthOpMongolia #YouthOpportunityInternationalSummit