Ц.Энгүүн “I'm in love” дууныхаа үгийг өөрөө бичжээ


Сондор | YOLO.MN
2019-08-28

“Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, дуучин Ц.Энгүүний “I'm in love” дууны клип цацагдлаа. 

Энэ нь түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь тэрээр “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу” болон “Би өөрийнхөөрөө” зэрэг дуунуудаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ. 

"The Voice of Mongolia" шоуны нэгдүгээр улирлын ялагч, дуучин Ц.Энгүүн уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр өдгөө дахин хоёр ч шинэ дуугаа гаргахаар ажиллаж байгаа аж. 

Сонирхуулахад, “I'm in love” дууны үгийг дуучин Ц.Энгүүн өөрөө бичсэн бол аяыг Ocean Grey зохиожээ. 

 

#stars, #Enguun, #songs