АМЬДРАЛД БЭЛЭН ҮҮ? - Ажилд тэнцэхэд нөлөөлөх 11 чадвар


YOLO.mn | YOLO.MN
2018-12-13

Ажлын ямар ч дөргүй, ачаалал даах чадваргүй гэдэг шүүмжлэл сонсох хэнд сайхан байх билээ. Тэгвэл ажлын суурь ур чадварыг тодорхойлох хүчин зүйлсийг нэгэн судалгаагаар тогтоожээ. ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын хийсэн "XXI зуун: Шинэ ажил мэргэжил" хэмээх уг судалгаагаар ажлын суурь ур чадварт дараах 11 үзүүлэлт хамаарна хэмээн тодорхойлжээ. Үүнд:

  1. Шинийг сэдэх,
  2. Дасан зохицох,
  3. Санаачилга гаргах,
  4. Манлайлах,
  5. Бие даах, 
  6. Олон талт хөгжил,
  7. Хэлэлцээ хийх,
  8. Аман болон бичгийн харилцаа,
  9. Компьютерын мэдлэг,
  10. Англи хэлний мэдлэг,
  11. Өөр газар ажиллах чадвар ба бэлэн байдал.

Дээрх суурь ур чадвар нь тухайн хүний амьдралын буюу гэр бүл, ажлын байр, нийгмийн хүрээнд хэрэглэгдэх ур чадвар болон хувирч болно.

Харин хүн амьдралаа удирдан зохион байгуулах, хөгжин төлөвшихөд амьдралын ур чадвар гол нөлөө үзүүлдэг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын тодорхойлсноор амьдралын ур чадвар гэдэг нь "Өдөр тутмын амьдралд тулгарах эрэлт, бэрхшээлийг даван туулахад хувь хүний дасан зохицох ба аливаа зүйлд эерэгээр хандах ур чадвар" ажээ.

Амьдрах ухааны ур чадварыг дараах байдлаар авч задлан авч үздэг. Үүнд:

  • Асуудал шийдвэрлэх,
  • Шийдвэр гаргах (зорилгоо тодорхойлох нь үүнд багтана),
  • Шүүмжлэлтэй эргэцүүлэх/хандах
  • Бүтээлчээр шийдвэрлэх (үүнд үнэт зүйлсээ тодорхойлохыг хамааруулан ойлгож болно),
  • Харилцааны ур чадвар,
  • Өөртөө итгэх,
  • Өөрийгөө танин мэдэх,
  • Сэтгэлийн дарамт, стрессийг удирдах зэрэг багтана.

Иймд тухайн хүүхэд авьяас чадвараа бүтээлчээр хөгжүүлэн дээрх чадваруудыг өөртөө төлөвшүүлж авсан тохиолдолд насан туршийнхаа амжилтын үзүүрийг атгасантай адил ажээ.

Эх сурвалж: "Хүүхдийн цогц чадамжийн хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны арга зүйн үндэс" илтгэл Б.Даваажав /Ph.D/

#АмьдралдБэлэнҮү