Дэлхий дээрх ЕР БУСЫН 9 гар утас


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-08-23

Бид бүгдийн дотны анд нөхөр бол мэдээж гар утас. Хэрвээ гар утас байхгүй байсан бол хүн төрөлхтөн өөр хоорондоо хэрхэн харилцах, мэдээллийг яаж авах гээд маш олон асуудал тулгарах байсан биз ээ?

Хүн бүрийн бодлоор гар утас гэдэг хатуу, мөн тийм ч том биш зүйл. Хэрвээ та ингэж бодож байвал доорх арван гар утастай танилцсаныхаа дараа бодлоо өөрчлөнө гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Ингээд дэлхийн хамгийн ер бусын есөн гар утсыг танилцуулъя.

1. ДРАСС ГАР УТАС (THE DRASS PHONE)

Өөрөөсөө файл гаргах чадвартай, орчин үеийн хурууны даралт мэдрэгчтэй, 180 градус эвхэгдэж нугаларах боломжтой. Мөн гар утаснаас ирсэн мэдэгдэл мэдээллүүдийг цаг алдалгүй дэлгэцэн дээр харуулна.

2. ЛЕНОВО СИПЛАС (LENOVO CPLUS)

Том дэлгэцтэй хэдий ч эвхэгдэж, яг л бугуйн цаг шиг болох боломжтой. Энэхүү утсыг Санфранциско дахь хаалттай өдөрлөг дээр танилцуулжээ.

3. ТРИПЛ ДИСПЛЭЙ (TRIPLE DISPLAY)

Яг л компьютер шиг утас байдаг гэвэл та итгэх үү? Энэхүү гар утсан дээр текст бичих, зураг оруулах гээд компьютер дээр хийж болох бүхий л зүйлсийг хийх боломжтой. Хоёр талдаа хаалттай бөгөөд ганц дарахад л зүүн баруун хоёр талдаа нээгдэнэ.

4. НИНТЕНДО ПЛАС (NINTENDO PLUS)

Энэ гар утас худалдаанд гарсан цагаасаа л видео тоглоом тоглогчдын мөрөөдөл байсаар ирсэн. Тоглоомын товчлууруудтай бөгөөд жирийн видео тоглоомын товчлууруудаас онцгой.

5. НЭК ФЛИП ГАР УТАС (NEC FLIP PHONE)

Жирийн гар утас ганцхан дэлгэцтэй бол энэ гар утас 3 дэлгэцтэй. Тэгэхээр гурван  дэлгэц тус бүр дээр гурван өөр зүйл гаргаж үзэх боломжтой. Гайхалтай биш гэж үү?

6. АРУБИКС ПОРТАЛ (ARUBIXS PORTAL)

2 гигабайт рамтай, 64 гигабайт санах ойн хүчин чадалтай. Үүгээр ч зогсохгүй 4 камертай, уян хатан чанартай.

7. НЕК МЕДИАС ДАБЛЬЮ (NEC MEDIAS W)

Харахад жирийн утас шиг харагдах боловч дэлгэцийг нээж үзэхэд та гайхах болно. Хоёр дэлгэцтэй бөгөөд ижил цагт хоёр өөр зүйл үзэх боломжтой буюу хоёр хүн өөр өөр талд хүссэн зүйлээ үзэх боломжтой.

8. НОКИА 888

Энэ утасны гайхамшиг чухамдаа тавхан миллиметрийн зузаантай уян хатан чанарт нь оршино. Яаж ч нугалж, эвхэх боломжтой.

9. ЗТЕ ЭКО МОБИУС

4 хэсгээс бүрдэх бөгөөд утсаа та өөрөө бүтээнэ. Та маш амарханаар камер, дэлгэц гээд  бүхий л зүйлсийг солих боломжтой. Процессор дотроо рам, флаш мемори, видео процессор багтана.

#Cellphone