АНГЛИ ХЭЛ сурах 10 шалтгаан


С.Ариунзул | YOLO.MN
2018-06-07

Өнөө цагт хүмүүс англи хэлийг сурахыг ихэд чухалчилдаг болсон. Олон улсад англи хэлийг хүн төрөлхтний хоёр дахь хэл хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн англи хэлийг заан сургахыг эрмэлздэг. Харин Монгол улсад англи хэлийг ЕБС-ийн 5-р ангиас эхлэн үзэж судалдаг аж. Хүн төрөлхтөн англи хэл сурахыг яагаад тэгж их хүсэж тэмүүлээд байдаг юм бол? Тэгвэл англи хэл сурах 10 шалтгааныг хүргэж байна. 

1. Англи хэл бол дэлхийн хамгийн түгээмэл хэл билээ. Таван хүн тутмын нэг нь англи хэлээр ярьдаг эсвэл англи хэлээр ярьж байгаа хүнийг 90% ойлгодог хэмээх сонирхолтой судалгаа байдаг.

2. Англи хэл нь шинжлэх ухаан, нисэх хүчин, компьютер, дипломат, аялал жуулчлал гэх мэт дэлхий даяар тархсан маш олон чиглэлүүдэд ашигдагддаг аж. Мөн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байснаар гадаадад суралцах боломжоор хангагдана.

3. Англи хэл бол дэлхийн 53 орны албан ёсны хэл юм. Тиймээс зөвхөн нэг л хэлийг сурснаар 53 өөр улс орны иргэдтэй шууд харилцах боломжтой болно.

4. Дэлхий даяар 500 сая гаруй хүн англи хэлээр ярьдаг. Дэлхийтэй хөл нийлүүлэн алх ъя гэвэл англи хэлийг сурах шаардлагатай. 

5. Англи хэл нь хэвлэл мэдээллийн салбарын нэгэн томоохон хэл юм. Хэрэв чи англи хэлээр ярьдаг бол дуртай ном, дуу, кино, телевизийн нэвтрүүлэгээ үзэхийн тулд орчуулгад найдах шаардлагагүй болно.

6. Англи хэл нь интернет цахим орчны хэл юм. Олон вэбсайтууд англи хэл дээр бичигдсэн байдаг. Англи хэл сурснаар чи тэдгээрийг ойлгож, төрөл бүрийн сонирхолтой хэлэлцүүлэгт оролцох боломжтойгоос гадна өөрийн сонирхсон мэдээллээ төвөггүй олоод уншчихна. 

7. Англи хэл энгийн цагаан толгой дээр суурилсан бөгөөд бусад хэлтэй харьцуулахад сурахад хурдан бөгөөд хялбар байдаг.

8. Англи хэлийг зөвхөн өдөр тутам ярихад ашиглахгүй байж болох ч тус хэлийг төгс сурснаар өөртөө итгэлтэй болж, тус хэлээ зөв зүйлд ашиглаж чадвал ирээдүй тань гэрэлтэй байх болно гэх бодолдоо урам зориг улам төрж хийх хүсэл тэмүүлэлд чинь нэмэр болно. 

9. Англи хэл маш түгээмэл хэл болсон тул дэлхий даяарх олон мянган сургуулиуд англи хэл дээрх шинэ шинэлэг хөтөлбөрүүдийг санал болгодог. 

10. Энэ бол шинэ ертөнц! Англи хэл сурч мэдсэнээр чи бусад улс орны соёл, зан заншилын талаар суралцах болно. 

#English #Learning #Advice