Britney Spears-ийн Everytime дууны далд утга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-10-24

Тэртээ 2000-аад онд охид, залуусыг дуу хоолой, царай төрхөөрөө байлдан дагуулсан дуучин Britney Spears “The Woman in Me” нэрт өөрийн намтар номоо гаргаж байгаа билээ.

Тэрээр дуучин Justin Timberlake-тэй үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болж, үр хөндүүлж байсан гэх яриа нь шүтэн бишрэгчдийг ихэд гайхшируулж буй юм. Эл дуу нь хүүхдийн бүүвэйн дуу шиг, алдсан хүүхдэдээ зориулж бичсэн гэж түүний шүтэн бишрэгчид таамаглаж байгаа аж.

Дууны клип эхлэхэд дуучин бүсгүй ягаан өнгийн цүнх үүрсэн байдаг ба үүний дараагаар цүнхээ хаяж, клипний төгсгөлд бяцхан охин хорвоод мэндэлдэг. 

Тоглолтынхоо үер хэвлийгээ илсэн нь шүтэн бишрэгчдийн таамгийг улам бататгаж байна.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

 

#мэдээ