Эмгэн хумсанд ой санамж шилжүүлэн суулгажээ


Эрдэмтэд эмгэн хумсны ой санамжийг тарилгын аргаар амжилттай шилжүүлэн суулгажээ. Калифорнийн их сургуулийн мэдрэлийн биологи судлаач Девид Гланзман эмгэн хумсны бие хамгаалах рефлекс нь тархины судсанд бус РНХ-ийн молекулд оршдог хэмээн итгэдэг аж. Уг санаагаа нотлох зорилгоор Гланзман эмгэн хумсны сүүлийг цахилгааны хүчдэлд цохиулах замаар мэдрэмтгий болгож, газар хөдлөлтөд цочимтгой болгосон байна. Үр дүнд нь эмгэн хумс цочир чимээнд рефлексээрээ тэмтрүүлээ хураан хамгаалалтад ордог болсон.

Дараа нь мэдрэмтгий эмгэн хумсны РНХ-ийн молекулыг задлан авч, өөр бусад эмгэн хумсанд тарьж суулгажээ. Уг туршилт мөн л амжилттай болж тариулсан эмгэн хумснуудад тогонд цохиулсан “дурсамж” нь үлджээ. Дараа нь Гланзман эмгэн хумсны сүүлэнд утас холбон тог цохиулахгүйгээр туршилтаа явуулахад өмнө нь байсан рефлекс дамжиж үлдээгүй байна. Судлаачдын хэлж буйгаар уг туршилт нялцгай биетүүдийн РНХ-д байрлах санах ойн талаар мэдрэл судлалын уламжлалт ойлголтыг өөрчлөх чухал ололт болсон аж.

“Хэдийгээр нялцгай биет нь мэдрэл судлалд үнэхээр гайхалтай загвар болдог ч хүний санах ойн үйл явцтай харьцуулахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хүний санах ой хамаагүй илүү түвэгтэй” хэмээн Гланзман онцолжээ. Харин Дублины Тринити коллежийн санах ой судлаач Тоамс Раян туршилтад огт итгэхгүй байгаа юм. “Үнэхээр сонирхолтой хэдий ч санах ойг шилжүүлсэн гэж би бодохгүй байна. Магадгүй уг туршилт тус амьтны байгалийн өөр нэг араншинг ил болгосон байж магадгүй ба Гланзманы туршилт хийсэн тарилгад түүнийг нь өдөөх ямар нэг найрлага байсныг үгүйсгэхгүй” хэмээн Раян тайлбарлажээ. Гэсэн хэдий ч тэрээр “Тогтсон онолд баригдсан энэ салбарт хуучинсаг үзлийг гээж цааш ахихад бидэнд маш их шинэ санаа хэрэгтэй. Уг туршилт маш сонирхолтой зам нээсэн ч би.

#Snail #Memory