2ne1 хамтлагийн Паг Бумын ТАЙЛБАР ба тэр KПОП ертөнцөд ЭРГЭН ИРНЭ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-04-27

Дэлхий даяар сая сая фэнтэй кпоп охидын хамтлаг болох 2ne1 нь 2017 онд  тарж буйгаа зарласан билээ. Хамтлагийн гишүүн Минжи хамтлагаасаа гарч, Паг Бум гэрээгээ сунгаагүй нь хамтлаг хоёр гишүүнтэй үлдэж, тарах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн ч фэнүүдийн хүлээлт, итгэл найдвар тасраагүй нь мэдээж.

Паг Бум (Park Bom) 2014 онд мансууруулах бодисын хольцтой эмийг  Өмнөд Солонгосын хилээр давуулахыг оролдсон хэмээн цагдаагийн газарт дуудагдаж байсан юм. Америкт амьдарч байхдаа эмчилгээний жороор уудаг байсан эм нь Өмнөд Солонгост хорьдог эмийн жагсаалтад байсан бөгөөд үүнийг мэдэлгүй Солонгос руу захиалсан байжээ. Энэ асуудал нь олон түмний дургүйцлыг хүргэж, хамтлаг нь удаан хугацааны турш завсарлага авахад хүргэсэн юм.  Ийнхүү 3 жилийн дараа Бум цаашид дуучны карьераа үргэлжлүүлэхгүй хэмээгээд YG энтэртайменттай хийсэн гэрээгээ цуцалж байжээ. 

Хэдийгээр одоогоос 4 жилийн өмнө болж өнгөрсөн асуудал боловч, саяхан Өмнөд Солонгосын олон нийтийн телевизээр мансууруулах бодисын тухай баримтат нэвтрүүлэг цацсан бөгөөд үүнд Паг Бумын хэргийг хөндсөн аж. Энэ талаар Бум “Sports Kyunghyang” сайтад ярилцлага өгсөн ба түүний талаар яригдаж буй бүхий л асуудалд хариулт өгчээ.

Паг Бум: Би тэрхүү баримтат нэвтрүүлгийг гэрийнхэнтэйгээ хамт сууж байгаад үзсэн. Эцэг эх маань үүнийг үзэж байхдаа их санаа алдаж байсан. Тэднийг ийм байдалтай байгааг харах үнэхээр хэцүү санагдсан.  Хэрэв би амьдралдаа нэг удаа мансууруулах бодис хэрэглэсэн бол тэр нэвтрүүлгийг үзээд ингэж сэтгэлээр унахгүй байсан байх л даа. Би энэ хэрэгтэй холбоотойгоор шалгагдсан, мэдээж надаас мансууруулах бодис илрээгүй” хэмээжээ.

Мөн үргэлжлүүлэн “Би дунд сургуулиасаа эхлээд эм уудаг байсан. Энэ өвчин маань Өмнөд Солонгост төдийлөн танил болоогүй. ADD хэмээх энэ өвчнийг саяхнаас л хүмүүс мэдэж эхэлсэн. Гэхдээ үүнийг эмчлэх тодорхой эм байдаггүй ч Америкт байхад надад бичиж өгсөн тайвшруулах эм нь Өмнөд Солонгосын хориотой эмийн жагсаалтанд байсан юм. Хүмүүс үүнийг мансууруулах эм гэж ойлгосон, гэвч энэ бол тайвшруулах эм шүү дээ” гэжээ.

Паг Бум: “Би дуулахаа болиод бараг таван жил болсон байна. Яагаад гэвэл хүмүүс намайг маш их үзэн ядаж байсан болохоор цаашид дуучин байхыг хүсээгүй юм.
Гэхдээ “PD Notebook” (баримтат) нэвтрүүлгийг үзсэний дараа дуучны карьераа дахин эхлүүлмээр санагдсан. Хүмүүс  намайг буруу ойлгож байгаа болохоор эргээд урлагийн тайзнаа гараад хүмүүст юу чаддаг, юу хийхийг хүсдэгээ харуулмаар байна. Намайг өдий зэрэгтэй болгосон YG энтэртайментдаа талархаж явдаг, ялангуяа Ян ХёнСог захиралынхаа ачийг хариулмаар байна. Бусад хүмүүс  YG намайг үзэн ядсан учраас гэрээгээ цуцалсан гэж боддог. Гэхдээ энэ бүхэн үнэн бишээ. Тиймээс би  урлагийн ертөнцөд эргэн ирж амжилттай дуучин болохоор шийдсэн. Гудамжаар алхахад хүртэл маш хэцүү байдаг. Хүмүүс намайг хараад миний тухай шивнэлдэж эхэлдэг. Надад машин байхгүй болохоор дураараа гадуур явж чаддаггүй. Бусдын л адил эрх дураараа гадуур зугаалж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүссэн. Хэрэв хүмүүс миний энэ байдлыг жаахан ч гэсэн ойлговол итгэл найдвар маань нэмэгдэх байх”  хэмээн фэнүүддээ баяртай мэдээ дуулгажээ.

Нэмээд “Хамтлагийн гишүүд маань  тус, тусын карьераа хөөж эхэлсэн ч тэднийг минь орхилгүй дэмжиж байгаа фэнүүддээ маш их баярлалаа. Би фэнүүддээ юу ч хэлж чадаагүйдээ үнэхээр их шаналж байсан. Харин өнөөдөр хэлэх боломж олдсонд баяртай байна. Бас би маш олон хүнээс уучлалт гуйх ёстой. Миний асуудлаас болж эргэн тойрны минь хүмүүс шаналж байсан, чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна” гэжээ. 

#Kpop #Girl #2ne1