ХҮН ААЛЗ ганцаараа биш!


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-12-18

Бидний мэдэх Питер Паркер... Түүнийг бид цор ганц хүн болон аалзны төгс хослол гэж бодож байлаа. Гэтэл үгүй байжээ. Төрөл бүрийн ертөнцөд, төрөл бүрийн чадвартай хүн аалз байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл үнэхээр ийм хүн аалзууд бий болжээ.

Өнгөт арьст, өсвөр насны хүү, эмэгтэй ,эрэгтэй бүр нохой хүртэл аалзны хүчирхэг чадварыг эзэмшсэн байжээ. Эдгээр сүперүүдийг нэгэн дэлгэцнээ харах боломжийг Marvel бидэнд олгожээ.

“Spider-man: into the spider verse” буюу Хүн аалз аалзнуудын ертөнц анимешн нь IMDb гээс 8.8 хэмээх өндөр үнэлгээг авч, эхний 7 хоногтоо 35.4 сая долларын ашиг олон “box office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Ийнхүү Marvel кино компани та бүхнийг 117 минутын турш байшингаас байшингийн хооронд дүүлэх төрөл бүрийн аалзнуудын ертөнцөд урьж байна.

Мөн та манай yolo.mn вебсайтын нүүр хуудсанд долоо хоног бүр шинэчлэгддэг “box office” жагсаалтаар зочилж байгаарай.

Кино бүтэх үеийн бичлэг

#Movie, #HollywoodStars