V: “Хайртай хүмүүсийнхээ итгэлийг даахуйц бат хүн байхыг хүсдэг"


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Vogue Japan сэтгүүл BTS-ийн V-г 2026 оны хоёрдугаар сарын дугаарынхаа нүүр царайгаар танилцууллаа. Энэхүү дугаар нь V-ийн дэлхийн элчээр ажилладаг CELINE брэндтэй хамтарсан төсөл юм.

Зурагчин Пак Жон Хагийн авсан зураг авалт нь 1990-ээд оны киноны уур амьсгалаас санаа авсан бөгөөд Тэхён толгойноосоо хөл хүртлээ CELINE-ээр гоёжээ.

Тэрээр тус сэтгүүлд мөн ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас тоймлон хүргэе.

Түүнээс дуртай кинонуудынх нь талаар асуухад Тэхён:
-Reservoir Dogs (1992, Квентин Тарантино) кинонд би их дуртай. Мөн 2000-аад оных ч гэсэн Pride & Prejudice (2005, Жо Райт)-ийн том фен. Саяхан найруулагч Пак Чан Ук надад The Talented Mr. Ripley (1999, Энтони Мингелла)-г санал болгосон, үнэхээр гайхалтай кино байсан.

BTS-ийн V байх  болон Ким Тэхён байх амьдралаа хэрхэн тэнцвэржүүлдэг талаар асуухад тэрээр:
-Нэлээд хугацаа өнгөрсөн болохоор ‘V’ байх мэдрэмж одоо ч надад бага зэрэг танил бус санагддаг. Би V болж тайзан дээр гарахыг маш их санаж байна. Шинэ цомгоо хурдан гаргаад, ARMY-гийнхаа өмнө дахин тайзан дээр зогсохыг хүсэж байна.

V өөрийн зан чанарыг гурван үгээр тодорхойлсон нь:
-Сониуч,  зоригтой, өөдрөг.

Өөрөөсөө салгаж чаддаггүй зайлшгүй хэрэгцээтэй нэг зүйлийн талаар:
-
Би үргэлж улаан өнгийн жижиг деталь оруулахыг хичээдэг. Мөн бор, саарал, ногоон зэрэг дулаан өнгийн хувцас ихэвчлэн өмсдөг.

Сүүлийн үед сонсож буй хөгжим нь түүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар Тэхён:
-
Олон төрлийн хөгжим сонсож байна. Одоо үнэхээр олон гайхалтай хөгжимчид бий. Энэ нь надад урам өгч, бас миний хийхийг хүсдэг хөгжмийн чиглэлийг өөрчилж байна.

Тэхён “гоо сайхан” гэж юуг ойлгодог талаараа:
-
Бусдыг татах тэр "ямар нэгэн зүйл" байхыг хэлнэ. Маш өргөн ойлголт л доо. Гэхдээ үнэртэй ус, гоёл чимэглэл, эсвэл зураг авалтын үеэр цагаан даавуун дээр будаг хүрэх тэр мөч—ийм зүйлс "яг энэ" гэж мэдрэгддэг.

Гоо сайхан гэдэг нь төгс байдал биш, харин хараад эсвэл мэдрээд шууд танигддаг, хүний сэтгэлийг хөдөлгөдөг тэр агшин юм.

Уран бүтээлч “V”-ийнхээ төгс дүрийн талаар тэрээр:
-
Би өөрийгөө одоогоор хамгийн оргил үедээ хүрсэн гэж хэлж чадахгүй. Гэхдээ хайртай хүмүүсийнхээ хүлээлтийг даахын тулд ганхашгүй хүн болохыг хүсэж байна. Үүний зэрэгцээ би бие махбодь, сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байгаагаа мэдэрч байна хэмээжээ.

 






















#BTS #V