Амралтын өдрөөр юу хийх гэж байна?


Сондор | YOLO.MN
2016-04-29

Хүүхэд залуус, эцэг эхчүүд та бүхэнд дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол болвсрол мэдлэг билээ. Күнз боловсролын төвөөс Дэлхийн боловсролыг дэргэдээсээ уриатай зохион байгуулж буй Күнз 2016 боловсролын үзэсгэлэнд заавал очиж үзэхийг уриалж байна.

Тус үзэсгэлэнд БНХАУ-н шилдэг их сургуулийн төлөөллүүд өөрийн биеэр ирж шууд элсэлт авч байгаа бөгөөд хүн бүр оролцох боломжтой.

Мөн тус үзэсгэлэнд салбар салбартаа манлайлагч болсон шилдэг илтгэгч нарын лекцийг зохион үнэ төлбөргүй хүргэхээр ажиллаж байна. Чонон сүлд романыг эх хэлэндээ буулгасан энэ цагийн нэрт орчуулагч доктор (PhD) Д. Болдбаатар багш, мөн Их засаг их сургуулиар овоглодог доктор (PhD) Н. Учрал, онлайн худалдааны платформыг Монголд нутагшуулахаар тууштай ажиллаж буй Баяр агентлагийн захирал С.Баярсайхан, Тайван улсад мэргэжил эзэмшсэн дуучин Б.Хонгор нар болон бусад шилдэг илтгэгч нар тус арга хэмжээнд ирж хүүхэд залуустаа зориулан өөрийн туршлага, мэдлэг чадвараас хуваалцана.

Үзэсгэлэнгийн үеэр эдгээр илтгэлүүдээс гадна Хятад дууны ковер уралдаан, Ханз цээжлэх уралдаан зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдийг хүүхэд залуусын дунд зохион байгуулж байгаа бөгөөд Хятад хэл сонирхогч хэн бүхэн тус уралдаанд оролцох боломжтой.

Мөн үзэсгэлэнгийн бас нэгэн онцлох зүйл нь БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг болон бусад сургуулийн тэтгэлэгийн талаарх зөвлөгөө мэдээллийг албан ёсоор хүргэх бөгөөд энэхүү хэсэгт хүн бүр оролцох боломжтой. Гадаадад суралцахаар төлөвлөж буй хүссэн хүн бүхний алдах ёсгүй боломж!

Уг арга хэмжээнд ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүд  та бүхэн БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад бүртгүүлээд Күнз боловсролын төвд хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнуулаарай.

Ингээд та бүхэндээ тус үзэсгэлэнд оролцох сургуулиудын товч танилцуулгыг хүргэж байна.

Харбины технологийн их сургууль: 1920 онд байгуулагдсан харбины технологийн их сургууль нь мэдээлэл технологи, менежмент, хэл шинжлэл, эдийн засаг, уул уурхай зэрэг чиглэлээр боловсрол олгодог судалгааны сургууль юм. Мөн Хятадын тэргүүлэх есөн сургуулийн нэгдсэн холбооны (C9)-ийн гишүүн сургууль юм.

Төв хятадын багшийн их сургууль нь 1903 онд байгуулагдсан бөгөөд Ухан хотын Гуйз уулын дэргэд байрладаг. 24 факультет, 60-н судалгааны төв, 59 бакалаврын мэргэжил, 94 докторын мэргэжил, 184 төрлийн мастерын мэргэжилтнийг дэлхий дахинд сургаж байгаа аж. Одоогоор тус сургууль нь 30.000 гаруй оюутантай бөгөөд үүнээс 9,000 мастер, 2,200 гадаад оюутан юм.

Шанхайн зам тээврийн сургууль нь 1896 онд байгуулагдсан бөгөөд Хятадын анхны сургуулиудын нэг юм. Хятадын Шанхай хотод байрлах бөгөөд хамгийн нэр хүндтэй сургуулиудын тоонд зүй ёсоор багтана. Оюутнуудын сонголтод дээгүүр жагсдаг ба нийт 42,881 оюутан сурагчтайгаас 1,598 нь гадаад оюутнууд аж.

Тиан жин хотын санхүүгийн их сургууль нь 1958 онд байгуулагдсан. Хятадын эдийн засгийн 5 том сургуулийн нэг. Тус сургууль нь уран зохиол, хууль эрх зүй, шинжлэх ухаан, инженер, хэл соёл болон бусад долоон салбар сургуультай. Гол чиглэл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр голлон байгуулагдсан. Одоогийн байдлаар 50 гаруй бакалаврын мэргэжилтэй, 24 магистрын хөтөлбөр, 14 докторын хөтөлбөртөө оюутан элсүүлж байна.

Янтай их сургууль нь 1984 онд үүсгэн байгуулагдсан Янтай мужийн далайн эрэг дээр орших боловсролын яамны харьяа улсын сургууль юм. Нийт 21 факультет ба 49 төрлийн хөтөлбөртэй.

Зүүн Хятадын Технологийн сургууль, Хятадын Геологийн их сургууль, Бээжингийн Архитектурын их сургууль, Хойд зүгийн Технологийн их сургууль, Хятад хэлний “Гэгээ” сургалтын төв, Монгол Тайваний Бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан гэх мэт байгууллагын төлөөллүүд ирнэ.

•    2016 оны 04.30-05.01 өдрүүдэд Улаанбаатар хотод Блю Скай таурын 1-р давхарт
•    2016 оны 04.29 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Дархан хотын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А Корпусын хурлын заал
•    2016 оны 04.28 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Эрдэнэт хотын Эрдэм ахлах сургуулийн урлаг заал

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: КҮНЗ БОЛОВСРОЛЫН ТӨВ

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

#Scholarchip #Тэтгэлэг #Сурагч #Оюутан