Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-12-01

Шинэ сар эхэлж буй энэ амралтын өдрүүдээр юу хийхээ хараахан шийдээгүй бол энэхүү мэдээллийг уншихыг зөвлөе.

Жич: Нийт үйл явдал, өдөрлөгүүдээс өсвөр үеийнхэн болон залуучууд оролцох боломжтойг түүвэрлэв.

Шидэт саваагаа өөрсдөө хийцгээе!

Хэзээ: 12-р сарын 02-нд 12:02 цагаас
Хаана: Station Cafe
Дэлгэрэнгүй: "STATION - Three Broomsticks" болон #PotterheadsOfMongolia хамтран минутаас "ШИДЭТ САВААГАА ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭЕ!" өдөрлөг зохион байгуулж байна.

Шидтэний Яамны зөвшөөрлөөр уригдан ирсэн Хогвартсын шилдэг багш нар хичээл заах ба өөрсдийн гараар хийсэн савааг амилуулж, LUMOS шившлэг заана.

Тасалбар: 8000₮


Норвеги улсад суралцах боломж

Хэзээ: 12-р сарын 02-нд 17:00 цагаас
Хаана: Төв Шуудан дээр цуглаад байр луугаа орно.
Дэлгэрэнгүй: Норвеги улсад суралцах боломжууд, хэрхэн бэлдэх, хаанаас мэдээллээ авах тухай ярих ба асуултанд хариулна.
Жич: 88613144 утсаар холбогдоорой.
Тасалбар: 5000₮


English Speaking Space

Хэзээ: Ням гарагт 15:00-16:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Tасалбар: 6000 (цай болон жигнэмэг багтах болно.)
Дэлгэрэнгүй: 16-с дээш насныханд зориулсан англи хэлний ярианы клуб

 


Бараг л Пикник Vol.2

Хэзээ: 12-р сарын 02-нд 18:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Циферблат цацаг чимэг нь гялтганасан 12-р сарыг хамтдаа угтаж бүгд "хуучин" хэмээн хэлэгдэж ард хоцордог энэ жилийн яг одоогоо тэмдэглэн, "шинэ" гээд нэрийдчихдэг дараа жилийг аятай угтахаар мөн пикник хийхэд гадаа хэтэрхий хүйтэн болсон тул Циферблатдаа хамтдаа пикник хийхээр боллоо.

Та бага хүүхэд насандаа гэртээ сандал ширээний бүтээлэг, хөнжлөөр майхан барьж дотор нь өөрийн гэсэн жижигхэн үлгэрийн ертөнцийг бий болгон тоголдог байсантай яг адилхан Циферблат дотор тийм үлгэрийн нөхцөлд пикник хийх юм.
Дресс код: Унтлагын хувцас, гэрийн шаахай
Ингээд тултал нь гэрийн горим дээрээ тавьж байгаад хамаг стрессээ тайлталаа хөгжилдөх болно.
Хөтөлбөрт багтсан зарим нэг сонирхолтой зүйлсээс дурдвал:

- Ой дунд галын түүдэгт хөөсөн чихэр шарж идэнгээ ярилцах ямархан гоё байдаг билээ. Яг  түүн шиг Speed Networking буюу харилцан танилцаж сонирхолтой түүхүүдээсээ хуваалцана.
- Хачирхалтай кино үзнэ.
- Бүх нийтийг хамарсан хөгжилтэй тоглоомууд тоглоно
- Сендвич хийж идэж, ундаа цай хүссэнээрээ уух гэх мэтчилэн олон хөөрхөн зүйлс хамтдаа хийж нэг нэгнээ илүү сайн таниж мэдэх болно.

Бас нэг зүйлийг сануулахад, хүн бүр blanket буюу ямар нэгэн даавуун хөнжилтэй нимгэн ирэхийг зөвлөе

Тасалбар: 10000₮


Мэргэжил Сонголтын Олон Улсын аргачлал – 2018

Энэхүү арга хэмжээг аав, ээжүүддээ санал болгоорой. smiley
Хэзээ: 12-р сарын 02-нд 14:00 цагаас
Хаана: "Чингис хаан" зочид буудлын Хурлын танхим
Дэлгэрэнгүй:

14:00 - 14:05 Нээлт
14:05 - 14:30 Шинэ зууны “Миллиниалс” өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог
14:30 - 15:00 Та хүүхдээ хэн болгохыг хүсдэг вэ, хүүхэд тань хэн болохыг мөрөөддөг вэ?
15:00 - 15:30 Алдаатай сонголтын үр нөлөө
15:30 - 16:00 Цайны завсарлага / мэдээлэл солилцох
16:00 - 16:10 "Мэргэжил сонголт"-ын алдаа оноо видео сурвалжлага
16:10 - 16:40 Хамгийн үнэ цэнтэй ажилтан
16:40 - 17:10 Мэргэжил сонголтонд туслах орчин үеийн шинэ технологийн хандлага
17:10 - 17:40 Хамгийн эрэлттэй ажил мэргэжил, амжилтанд хүргэх ур чадварууд
17:40 - 18:00 Хаалт, Азтан шалгаруулах

Тасалбар: 20000₮


Unplug 2017 | Unread

Хэзээ: 12-р сарын 02-нд 09:00 цагаас
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Дэлгэрэнгүй: Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр, шинэ үеийн лидерүүдийн хамгийн том цугларалт, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх Unplug 2017 болно.

Нэг талаас энтрепенерүүд, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээлч хүмүүс, салбарын лидерүүд зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 800 хүн энд цуглана.

Энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр, илүү олон залуусыг хамруулах UNPLUG 2017-д хүрч ирснээр гайхалтай лидерүүдээс үг дуулж, шинэ трендүүдтэй хөл нийлүүлж, ижил санаа зорилготнуудтай уулзаж, Unread болон Монголын шилдэг стартапуудын олон шинэ бүтээгдэхүүний гэрч болж, төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой.

Unplug 2017 уламжлал ёсоор Unread Updates, Unread Conversations, Unread Awards, Unread Exhibition гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Тасалбар: 59900₮, оюутнууд – 39900₮


Fuyu no Hajimari

Хэзээ: 12-р сарын 02-нд 11:00 цагт
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Дэлгэрэнгүй: Цахирмаа холбоо нь ээлжит "Fuyu no Hajimari" буюу энэ өвлийн хамгийн анхны өдөрлөгийг зохион байгуулагдахаар боллоо.

Энэхүү фестивальд:

Косплэй тэмцээн
Зургийн үзэсгэлэн
Otaku shop
Өртөөт тоглоом
Дууны тэмцээн
Мэйд кафе
Yugioh булан  гэх мэт олон сонирхолтой зүйлс хөтөлбөрт багтсан.

Тасалбар: 5000₮


Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ" жүжиг

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 11.24, 11.25, 11.26, 11.27, 11.29, 11.30, 12.01, 12.02, 12.03
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 16+
Тасалбарын үнэ: 50,000, 15,000, 10,000, 25,000, 20,000, 30,000 ₮
Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2017.11.25, 11.26
Уран бүтээлч: Хүүхэлдэйн театр
Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг
Үргэлжлэх хугацаа: 55 minutes
Насны ангилал: 3+

"Холстомер" хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл "Дайн ба энх", "Анна Каренина" зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө тэр юм.

Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон "Адууны түүх" жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд, бүр тодруулбал 1975 онд Санкт-Петербургийн Драмын Эрдмийн театрын (Хуучнаар Горькийн нэрэмжит театр) тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоноговын найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлагийн шүүмжлэгч, судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн "үзэгдэл" болж чадсан гэдэг.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж, "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.


А.Адан “Жизель” балет

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2017.12.2, 12.3
Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Балет
Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 7+
Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮

Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хэр нь аз жаргал бялхсан бяцхан тосгон оршино. Ургацын баярын завгүй өдрүүд үргэлжилж, тосгоныхон инээд хөөр дүүрэн байх агаад хүн бүрийн хайрыг татсан хонгорхон бүсгүй Жизельд ойн цагдаа Ханс хором тутам сэтгэлээ илэрхийлэх ажээ. Гэвч Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад хэдийнээ дурласан байлаа...

Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны 6-р сарын 28-ны өдөр Парисын Гранд Опера театрт ийнхүү амилж байжээ. Тэр өдрөөс хойш хоёр зууны турш хэд дахин үзсэн ч ханамгүй гайхалтай бүтээл хэвээр байж, олны талархлыг хүртсээр байна. Нөгөө ертөнцийн охин сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгосон, түүнчлэн хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, мөн жүжиглэж болохыг анх харуулснаараа "Жизель" сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн хүндтэй бүтээл юм.

19-р зуунд барууны орнуудад урлагийн хямрал болж байхад оросын тайзнаа "Жизель" улам бүр төгөлдөржин хөгжиж, өнөөдөр дэлхий дахинаа оросын сонгодог дэглэлтээр илүү мэдэх болжээ. Энэ хувилбараар 1979 оноос эхлэн УДБЭТ-ын тайзнаа тавигдаж байгаа билээ.

Гал халуун дурлал, хууран мэхлэлт, итгэл найдвар, гуниг гансрал, үхэл. Гэвч үхлээс хойш ч амьдарсаар байх хайр сэтгэл, сүнсний ертөнц.

#Weekend #Teenagers #Event