“Chainsaw Man: Reze Arc” кино дэлхий даяар анимэйшн кино салбарт бокс оффисыг тэргүүлж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2025 оны 9-р сарын 24-нд нээлтээ хийсэн “Chainsaw Man-The Movie: Reze Arc” кино нь үзэгчдийн тоо болон орлогоороо дэлхийн анимэйшн киноны зах зээлийг тэргүүлж эхэллээ. Энэ киноны трэйлер гарах үеэсээ л эхлэн олон улсын фенүүдийн хүлээлтэд байсан билээ.

Киноны тухай

Фужимото Тацүкигийн алдарт “Chainsaw Man” манганаас сэдэвлэсэн энэ кино Денжигийн нэгэн залуугийн Chainsaw Man болох мөч, мөн түүний хувь тавиланг өөрчлөх охин Резэтэй учрах үеийн драма, адал явдлыг үйл явдлыг өгүүлдэг. “Reze Arc” гэх хэсэг нь манганы хамгийн сэтгэл хөдөлгөм, сонирхолтой бүлгүүдийн нэг учраас кино хэлбэрээр гарах нь том үйл явдал болсон юм.

Дэлхийн бокс оффисын амжилт

“Reze Arc” кино олон улсын зах зээлд нэлээд амжилттай байр суурь эзэлж байна. Одоогийн байдлаар дэлхий даяар 157 сая долларын орлого олжээ. Мөн зарим улсуудад гарч байгаа амжилтуудыг доор үзүүллээ.

Солонгос

  • 3 сая гаруй үзэгч
  • CGV Golden Egg индекс: 96%, Lotte Cinema: 9.4/10, Megabox: 9.5/10

Япон

  • 52 хоногт 5.43 сая үзэгч
  • 8.31 тэрбум иен (≈55 сая доллар) орлого
  • Японы бүх цаг үеийн бокс оффисын жагсаалтын 15-р байр

АНУ & Хойд Америк

  • 38 сая долларын орлого
  • АНУ-д гарсан Японы анимейшн кинонуудын Топ 5-т багтсан

Европ (тойм)

  • Франц: Нээлтийн эхний долоо хоногт анимейшн ангиллаар №1
  • Герман: Нээлтийн уикэнддээ анимейшн ангиллаар ТОП 3
  • Их Британи: Нийт орлого нь 6.2 сая доллар

Ази (тойм)

  • Тайвань: Нээлтээ хийсэн бүх кинонуудаас №1 байр
  • Сингапур: Анимейшн төрлийн хамгийн хурдтай өсөлттэй кино

“Chainsaw Man: Reze Arc” нь зөвхөн манга фенүүдийн хувьд бус анимэйшн кино сонирхогчдын дунд ч 2025 оны хамгийн амжилттай, сонирхолтой бүтээлүүдийн нэг болжээ. Сэтгэл хөдөлгөм түүх, өндөр үнэлгээ, дэлхийн олон орны амжилттай бокс оффис нь тус киног олон улсын түвшинд гарахаар чанартай кино болсонг баталж байна.

Эх сурвалж: Korea times

#Chainsaw Man: Reze Arc