5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

БНСУ-ын бакалавр, магистрантурын тэтгэлэг зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2016-04-09

Бүгд найрамдах Солонгос улсын ILWOO сангийн бакалавр, магистрантурын тэтгэлэг зарлагджээ.

Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2016-2017 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр дөрөв бакалавр оюутан, дөрвөн магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулах юм байна.

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байх аж. Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно. 

Бакалаврын сургалтад: 

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа; 
  • 2016 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-оос доош насны; 
  • Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл; 
  • Гэрлээгүй;  

Магистрантурт: 

  • Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй; 
  • 2016 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш); 
  • 2016 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 28-аас доош насны; 
  • Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл; 
  • Гэрлээгүй; 

Бүртгэл дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ний өдрийн 10-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны 102 тоот танхимд болно.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. 

Тэтгэлэгт бүртгүүлэхэд шаардлагатай материал, сонгон шалгаруулалтын журам болоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Scholarchip #Тэтгэлэг #Солонгос #Korea