5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН олимпиадаас манай сурагчид 2 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ медаль хүртжээ


Оюука | YOLO.MN
2017-07-24

Индонез улсын Ёгякарта хотод Олон улсын физикийн 48-р олимпиад боллоо. Олимпидад  оролцсон Монголын багийн таван гишүүнээс

  •    “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  •    “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  •    Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  •    Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  •    Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.

Олимпиадад оролцоход БСШУСЯ, МУИС, ШУТИС-ийн зарим санхүүжилтийг гаргажээ. Мөн олимпиадын туршилт, онолын бэлтгэл хийх боломжоор “Шинэ Монгол” сургууль, Герман Монголын хамтарсан сургуулийн захиргаа гаргасан байна.

Багийн ахлагчаар МУИС-ийн физикйн багш Д.Улам-Оргих багш ажиллажээ.

Энэ жилийн олон улсын олимпиадын үнэмлэхүй аваргаар Японы сурагч Акира Ватанабэ шалгарчээ. Тэрээр туршилтын шалгалтын хамгийн өндөр оноог авчээ. Мөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноог авчээ.        

Гэрэл зургийг оролцогчдын фэйсбүүк хуудаснаас ашиглав.

 

#physic #olympiad #teenagers