Кпопын эргэн тойронд: Хамгийн алдартай 50 эрэгтэй дуучин


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-22

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ХАМГИЙН АЛДАРТАЙ 50 ЭРЭГТЭЙ ДУУЧИН

Өмнөд Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэнгээс сар бүр тухайн сардаа брэнд болж, олон нийтийн дунд алдартай байгаа хамтлаг, дуучин, жүжигчин, хөтлөгч зэрэг энтертайнмент салбарын шилдгүүдийг нэрлэдэг уламжлалтай.

Ийнхүү тус байгууллагаас эрэгтэй хамтлагийн гишүүдийн гуравдугаар сарын нэр хүндийн жагсаалтыг танилцуулсан байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн дундах нэр хүнд, идэвхтэй байдал зэрэг олон шалгуур дээр үндэслэн тодорхойлсон аж. Мөн уг жагсаалтаас эрэгтэй алдартнууд брэндэд эерэг эсвэл сөргөөр нөлөөлөх эсэхийг тодорхойлдог аж.

Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20 хүртэл явуулсан судалгааны үр дүнд 653 дуучны 11,032,619 мэдээлэлд дүн шинжилгээ хийж дараах 50 дуучныг энэ сарын хамгийн алдартай эрэгтэй хамтлагийн гишүүд гэжээ. Үүнд:

50. Shinhwa - Junjin

49. THE BOYZ - Sunwoo

48. TREASURE - Jihoon

47. ONF - U

46. Ciipher - Tag

45. ONF - Wyatt

44. TXT - Beomgyu

43. Shinhwa - Eric

42. TXT - Soobin

41. AB6IX - Kim Donghyun

40. ONF - J-Us

39. AB6IX - Lee Daehwi

38. ONF - E-Tion

37. ONF - MK

36. MONSTA X - I.M

35. Ciipher - Keita

34. NCT - Haechan

33. AB6IX - Park Woojin

32. THE BOYZ - Juyeon

31. THE BOYZ - Hyunjae

30. Ciipher - Tan

29. Super Junior - Leeteuk

28. ONF - Hyojin

27. NCT - Jungwoo

26. MONSTA X - Kihyun

25. DRIPPIN - Joo Changuk

24. Ciipher - Hyunbin

23. Super Junior - Eunhyuk

22. NCT - Doyoung

21. DRIPPIN - Hwang Yunseong

20. NCT - Jaehyun

19. DRIPPIN - Cha Junho

18. Super Junior - Kyuhyun

17. EXO - Baekhyun

16. EXO - Kai

15. Super Junior - Heechul

14. SHINee - Onew

13. SEVENTEEN - Mingyu

12. SHINee - Taemin

11. BTS - J-Hope

10. BTS - RM

9. BTS - Jin

8. EXO - Chanyeol

7. BIGBANG - G-Dragon

6. BTS - Suga

5. BTS - V

4. BTS - Jungkook

3. SHINee - Minho

2. ASTRO - Cha Eunwoo

1. BTS - Jimin

BRAVE GIRLS ХАМТЛАГ “RUNNING MAN” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

Өмнөд Солонгосын төдийгүй Азийн үзэгчдийн дуртай “Running Man” нэвтрүүлэгт Brave Girls хамтлаг оролцохоор болсон байна. Тус нэвтрүүлгийн зүгээс:

- “Brave Girls хамтлаг тийм ч олон нэвтрүүлэгт оролцож байгаагүй. Бид энэ удаагийн дугаараар тус хамтлагийг өөр өнцгөөс харуулах болно” гэжээ.

Brave Girls хамтлагийн дөрвөн жилийн өмнө гаргасан “Rollin” дуу нь энэ онд хит болоод байгаа юм. Хэдийгээр Brave Girls хамтлаг арван жилийн өмнө байгуулагдсан боловч өнгөрсөн хугацаанд төдийлөн амжилт олоогүй тул тарахаар шийдэж байсан аж. Гэсэн хэдий ч санаанд оромгүй байдлаар олонд танигдаж эхэлсэн тул уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр болсон билээ.

MARK ВЕБСАЙТТАЙ БОЛЛОО

Энэ оны эхээр GOT7 хамтлагийн гишүүд JYP энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгож, өөр өөрсдийн карьерыг хөөсөн юм. Хэдийгээр тус хамтлагийн гишүүд өөр өөр энтертайнмент компаниудтай гэрээ хийсэн боловч GOT7 хамтлагийг хэзээ нэгэн өдөр уран бүтээл хамтдаа хийнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн билээ.

Хамтлагийн гишүүн Mark АНУ-руу нүүж гэр бүлтэйгээ амьдрахаар шийдсэн бөгөөд цахим хаягаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ холбоо тогтоож байсан юм. Харин цаашдын үйл ажиллагаагаа сурталчлах, шүтэн бишрэгчдэдээ мэдээ мэдээллээ цаг алдалгүй хуваалцах зорилгоор www.marktuan.com хэмээх вебсайттай болжээ.

BTS ХАМТЛАГ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Nickelodeon Kids' Choice Awards” болж өнгөрсөн бөгөөд үүнээс BTS хамтлаг гурван шагнал хүртсэн юм. Ийнхүү тус наадмаас нийт 5 цом хүртэж чадсан тул “Хамгийн олон цом хүртсэн хамтлаг” болж Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

BTS хамтлагийн хувьд 2018 онд уг шагнал гардуулах ёслолоос анхны цомоо авч, 2020 онд “Favorite Music Group 2020” шагналыг хүртжээ.

Ташрамд дурдахад энэ нь BTS хамтлагийн Гиннесийн дээд амжилт тогтоож буй анхны тохиолдол биш бөгөөд тэд бүр Гиннесийн 16 дээд амжилтыг эзэмшдэг аж.

KANG SEUNG YOON ЦОМОГ ГАРГАНА

WINNER хамтлагийн ахлагч Kang Seung Yoon “PAGE” хэмээх анхны бүрэн хэмжээний цомгоо гаргахаар болжээ. YG энтертайнментаас түүний цомгийн тизер зургуудыг цацсан бөгөөд цомог нь гуравдугаар сарын 29-ний өдөр олны хүртээл болох юм байна.

Kang Seung Yoon нь 2010 оны “Superstar K2” нэвтрүүлэгт оролцож олны танил болсон бөгөөд 2011 онд YG энтертайнменттай гэрээ байгуулжээ. Түүнчлэн, 2013 онд It Rains" нэртэй анхны дижитал дуугаа гаргаж, 2014 онд WINNER хамтлагийн ахлагч болсон байна.

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

#Кпопын эргэн тойронд