“Грэмми 2020” наадмыг Коби Брайнтын гэгээн дурсгалд зориулан нээлээ


О.Хандмаа | YOLO.MN
2020-01-27

“Грэмми 2020” наадам уй, гуниг чин сэтгэлийн халуун үгстэйгээр эхэллээ. Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнтын гэгээн дурсгалд зориулж поп од Лиззо “Өнөөдөр бол чинийх шүү Коби” хэмээгээд “Cuz I love you” дуугаараа наадмыг нээсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Дараа нь хоёр дахь жилдээ “Грэмми”-г хөтөлж буй дуучин Алиса Кейс Коби Брайнтын түүх өгүүлсэн, нандин зургуудыг дэлгэцнээ гаргаж, нээлтийн үг хэлсэн нь уур амьсгалыг улам гунигт автууллаа.

 

Тэрээр “Бид яг одоо хөгжмийн ертөнцийн онцлох өдрийг хамтдаа угтаж байна. Мөн дэлхий даяар нэгэн баатраа алдсандаа харамсан гашуудаж байна. Уй гашуу тохиолдсон энэ л үед хүн бүр өөрийн сэтгэлийн хүч чадал, дэмжлэгээ түүний гэр бүлтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Бид Кобиг хэчнээн их дуу хөгжимд хайртай байсныг мэднэ. Тийм ч учраас энэ наадмыг түүний дурсгалд зориулж байна” хэмээжээ.

Мөн дуучин Биллие Эйлиш “Би түүнийг нас барсан гэдэгт итгэж чадаагүй. Итгэхийг хүсээгүй болохоор худлаа л байх ёстой гэж бодсон” хэмээн гашуудлаа илэрхийлжээ.

 

#Camila Cabello #Grammy #Shawn Mendes