Хөгжим бүжгийн коллеж албан ёсоор ИХ СУРГУУЛЬ боллоо


Сондор | YOLO.MN
2017-07-26

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль (Консерватор) боллоо.

Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватор болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж. Харин тэдний энэхүү  хүсэл ийнхүү биеллээ олсон байна.

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь  1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар "Уран сайхны сургууль" нэртэй байгуулагдаж байжээ.

Улмаар  хэд, хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдрийн №126 тоот тушаалаар "Хөгжим Бүжгийн Коллеж" хэмээн нэрлэгдсэн байна.

#Music dancing #college #high school