ЗАХИДАЛ: Би СЭТГЭЛЗҮЙЧ болохын тулд эхлээд ЮУНД АНХААРАХ вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-05-31

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ:  Би сэтгэлзүйч болохоор бол эхлээд юунд анхаарах вэ?

Тэгээд бодож үзээд Сэтгэлзүйч мэргэжлээр суралцахаар шийдлээ.

Би 16 настай. 11-р ангид суралцдаг. Мэргэжил сонголтдоо нэг их анхаарахгүй байсаар байгаад нэг мэдсэн хаяанд тулсныг анзаарлаа. Тэгээд бодож үзээд Сэтгэлзүйч мэргэжлээр суралцахаар шийдлээ. Би яг юуг анхаарах хэрэгтэй юм бол? Надад зөвлөгөө өгөөч...

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд болон ЭЕШ-аа юугаар өгдөг эсэхийг сайтар судлаарай.

Сэтгэл судлаач болохын тулд бусдыг сайн сонсож чаддаг, бусдын мэдрэмжийг ойлгож мэдрэх эмпати чадвар сайтай, хүмүүнлэг үзэлтэй, асуудлыг задлан шинжилж дүгнэлт хийж чаддаг, их зүйл уншдаг, тогтоодог, хүнтэй зөв харилцдаг байх гээд олон чадварууд шаарддаг.

Сайн байна уу, чамд  энэ өдрийн мэндийг хүргэе. Мэргэжил сонгохдоо

  1. Энэ мэргэжлийг би хэр их сонирхож хүсч байна вэ,
  2. Нийгмийн хэрэгцээ шаардлага хэр их байна вэ буюу энэ мэргэжлийг эзэмшсэнээр би хэнд яаж туслах вэ,
  3. Надад энэ мэргэжлээр суралцах цаашлаад ажиллахад шаардлагатай чадварууд байна уу байхгүй бол яаж хөгжүүлэх вэ гэсэн үндсэн гурван асуултад хариулах хэрэгтэй. Мэдээж чиний хувьд сэтгэл судлаач болох сонирхол их байгаа нь ойлгомжтой.

Мөн нийгэмд сэтгэл судлаачийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Сэтгэл судлаач болохын тулд бусдыг сайн сонсож чаддаг, бусдын мэдрэмжийг ойлгож мэдрэх эмпати чадвар сайтай, хүмүүнлэг үзэлтэй, асуудлыг задлан шинжилж дүгнэлт хийж чаддаг, их зүйл уншдаг, тогтоодог, хүнтэй зөв харилцдаг байх гээд олон чадварууд шаарддаг. Эдгээр нь одоогоор чамд төлөвшөөгүй байж болох ч мэргэжлээрээ суралцах явцдаа өөртөө хөгжүүлж болно. Сэтгэл судлаач мэргэжил нь хүн-хүнтэй харилцдаг мэргэжил дотроо хамгийн их,  хүнтэй хамгийн ойр ажилладаг мэргэжил юм. Мөн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудаа судлах, ЭЕШ-аа юугаар өгдөг эсэхийг сайтар судлахыг хүсэж байна.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

"ШИНЭ ХОББИНЫ ЭРЭЛД буюу энэ зун хамрагдаж болох ГОЁ СУРГАЛТУУД"-ын талаарх мэдээллийг сонирхоорой.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson