“Zootopia 3” албан ёсоор хийгдэнэ: Энэ удаа Zootopia-д анх удаа шувууд гарч ирнэ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Disney-гийн алдарт анимэйшн “Zootopia” гуравдугаар ангиараа эргэн ирэхээр боллоо.

Тус киноны студи болох Walt Disney Animation Studios 2026 оны D23: The Ultimate Disney Fan Event арга хэмжээний үеэр “Zootopia 3”-ыг албан ёсоор эхний шатны хөгжүүлэлтэд орсныг зарласан байна. Киноны талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Disney-ийн Animation-ийн захирал Jared Bush, Judy Hopps-ийн дуу оруулагч Ginnifer Goodwin, Gary De’Snake-ийн дүрд дуу оруулсан Ke Huy Quan нар тайзан дээр хамтран уг мэдээг танилцуулжээ. Мөн арга хэмжээний үеэр зөвхөн D23-ийн үзэгчдэд зориулсан тусгай хэсгийг үзүүлсэн байна.

AnchorЗООТОПИД ШИНЭ ТӨРЛИЙН АМЬТАД НЭМЭГДЭНЭ

“Zootopia 3”-ын хамгийн сонирхол татсан мэдээлэл нь шувууд энэ ертөнцөд анх удаа гарч ирэх явдал юм.

Jared Bush киноны талаар их зүйл хэлэх боломжгүй гэдгээ онцолсон ч “Birds are coming” хэмээн цухас дурджээ. Мөн тэрээр шинэ түүхээрээ Judy болон Nick хоёрын харилцааг дахин сорих бөгөөд үзэгчид Зоотопигийн өмнө нь огт харж байгаагүй хэсгүүдийг харах болно гэж хэлсэн байна.

Ийнхүү эхний ангид голчлон хөхтөн амьтдын ертөнцийг харуулсан бол “Zootopia 2”-т могой зэрэг мөлхөгчид нэмэгдсэн. Харин гуравдугаар ангид шувууд гарч ирснээр тус хотын амьтдын ертөнц улам өргөжих нь.

Сонирхолтой нь энэ санааг “Zootopia 2”-ын төгсгөлийн хэсэгт ч багахан хэмжээгээр харуулсан байдаг. Киноны төгсгөлд Judy-ийн цонхон дээр өд унадаг бөгөөд энэ нь дараагийн ангид шувууд гарч ирэхийг урьдчилан сануулсан байж болохыг үзэгчид таамаглаж байсан юм.

JUDY, NICK ХОЁР ЭРГЭН ИРНЭ

Шинэ ангид Judy Hopps болон Nick Wilde нарын түүх үргэлжлэх нь тодорхой байна. Ginnifer Goodwin, Ke Huy Quan нар тус тусын дүрүүддээ эргэн дуу оруулахаар мэдээлэгдсэн. Харин Nick Wilde-ийн дуу оруулагч Jason Bateman-ы эргэн ирэлтийн талаар Disney одоогоор албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Одоогоор киноны нээлтийн огноо зарлагдаагүй бөгөөд үйл явдал, шинэ дүрүүд болон бүтээлч багийн талаарх мэдээлэл мөн нууц хэвээр байна. Disney-ийн албан ёсны мэдээлэлд нээлтийн хугацааг хожим зарлана гэжээ.

AnchorЯАГААД DISNEY ГУРАВДУГААР АНГИЙГ ЯАРАХ БОЛОВ?

Үүнд “Zootopia 2”-ын амжилт томоохон нөлөөтэй.

2025 онд нээлтээ хийсэн хоёрдугаар анги дэлхийн хэмжээнд асар өндөр орлого олж, Hollywood-ийн хамгийн өндөр орлоготой анимэйшн кинонуудын нэг болсон. Disney өөрөө ч “Zootopia 2”-ыг 2025 оны дэлхийн хэмжээнд №1 MPA animated film болсон гэж мэдээлсэн байна.

Иймээс Judy, Nick хоёрын адал явдал гурав дахь удаагаа үргэлжлэх нь ердөө цуурхал биш, Disney-ийн албан ёсны баталгаатай төсөл болж байна.

#Zootopia 3