BBMA-2021: Өнгөрсөн арван жилийн ШИЛДЭГ уран бүтээлчээр Drake шалгарлаа


Миау | YOLO.MN
2021-05-25

Тэртээ 1990 оноос хойш хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулахаар жил бүр зохион байгуулагдаж буй Billboard хөгжмийн шагнал гардуулах ёслолын энэ жилийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. 

Энэ жилийн хувьд хөтлөгчөөр Jonas Brothers хамтлагийн гишүүн Nick Jonas ажилласан юм. Наадмын онцлох үйл явдлуудаас дурдвал: 


DRAKE ӨНГӨРСӨН АРАВНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧЭЭР ШАЛГАРЧЭЭ

Billboard хөгжмийн шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон удаа шагнагдсан уран бүтээлч болох Drake энэ жилийн наадмаас “Өнгөрсөн аравны шилдэг уран бүтээлч” шагналыг хүртлээ. Тэрээр энэхүү шагналыг гардан авахдаа тайзан дээр хүүгээ дагуулан гарч ирсэн бөгөөд карьерынхаа энэ бүх амжилт бүтээлийг түүнд зориулсан гэжээ. 

Мөн тэрээр яг энэ өдөр өөрийн шүтээн, The Isley Brothers хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Ronald Isley-тэй цуг оройн зоог барьжээ.  


THE WEEKND ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧЭЭР ТОДОРЧЭЭ

Энэ жилийн хувьд дуучин The Weeknd 16 төрөлд нэр дэвшсэнээс арван шагналын эзнээр тодорсон бөгөөд үүнээс хамгийн онцлох нь "Оны шилдэг уран бүтээлч" байв. 

Түүнээс гадна реппэр DaBaby 11, Gabby Barrett 9, Pop Smoke 10 төрөлд нэр дэвшжээ. 

BTS ХАМТЛАГ НЭР ДЭВШСЭН БҮХ ТӨРӨЛДӨӨ ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ

Хийж бүтээсэн бүхэн нь амжилт дагуулдаг BTS хамтлагийн залуус энэхүү шагнал гардуулах ёслолд ч мөн одтой байсан гэж хэлж болно. Тэд өөрсдийн хамгийн сүүлд гаргасан "Butter" хэмээх дуугаа ёслолын тайзнаа анх удаа толилуулсан бөгөөд нэр дэвшсэн дөрвөн төрөлдөө ялалт байгуулжээ. Тухайлбал, "Шилдэг хамтлаг", "Шилдэг сошиал уран бүтээлч", "Шилдэг борлуулалттай уран бүтээлч", "Шилдэг борлуулалттай дуу" зэрэг шагналын эзэд болсон байна. 


ГАЙХАЛТАЙ ҮЗҮҮЛБЭРҮҮДЭЭР ДҮҮРЭН БАЙЛАА

Энэ орой залуус бидний сонсох дуртай BTS, Bad Bunny, Twenty One Pilots, DJ Khaled, H.E.R., Migos зэрэг хамтлаг дуучид уран бүтээлээсээ толилуулсан. Эдгээрээс хамгийн содон нь дуучин Pink-ийн охинтойгоо хамт үзүүлсэн үзүүлбэр байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, тэрээр охин Willow Sage Hart-тайгаа дуулсан "Cover Me in Sunshine" дуун дээрээ агаарын үзүүлбэр үзүүлсэн юм.


Ингээд 31 дэх удаагийн Billboard хөгжмийн шагнал гардуулах ёслолын онцлох шагналыг эздийг танилцуулж байна.

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ

  • Drake
  • Juice WRLD
  • Pop Smoke
  • Taylor Swift
  • The Weeknd

ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ

  • Gabby Barrett
  • Doja Cat
  • Jack Harlow
  • Pop Smoke
  • Rod Wave

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ

  • Drake
  • Juice WRLD
  • Lil Baby
  • Pop Smoke
  • The Weeknd

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ

  • Billie Eilish
  • Ariana Grande
  • Dua Lipa
  • Megan Thee Stallion
  • Taylor Swift

ШИЛДЭГ ХАМТЛАГ

  • AC/DC
  • AJR
  • BTS
  • Dan + Shay
  • Maroon 5

BILLBOARD ШИЛДЭГ 200 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ 

  • Drake
  • Juice WRLD
  • Pop Smoke
  • Post Malone
  • Taylor Swift

BILLBOARD ШИЛДЭГ 100 ЖАГСААЛТЫН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ 

  • DaBaby
  • Drake
  • Dua Lipa
  • Pop Smoke
  • The Weeknd

ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТТАЙ УРАН БҮТЭЭЛЧ

  • Justin Bieber
  • BTS
  • Megan Thee Stallion
  • *Morgan Wallen
  • The Weeknd

ШИЛДЭГ РАДИО ДУУ

  • Justin Bieber
  • Lewis Capaldi
  • Dua Lipa
  • Harry Styles
  • The Weeknd

ШИЛДЭГ СОШИАЛ УРАН БҮТЭЭЛЧ

  • BLACKPINK
  • BTS
  • Ariana Grande
  • SB19
  • Seventeen

ШИЛДЭГ R&B УРАН БҮТЭЭЛЧ

  • Jhene Aiko
  • Justin Bieber
  • Chris Brown
  • Doja Cat
  • The Weeknd

ШИЛДЭГ R&B УРАН БҮТЭЭЛЧ /ЭРЭГТЭЙ/

  • Justin Bieber
  • Chris Brown
  • The Weeknd

ШИЛДЭГ R&B УРАН БҮТЭЭЛЧ /ЭМЭГТЭЙ/

  • Jhene Aiko 
  • Doja Cat
  • SZA

ШИЛДЭГ РЕП УРАН БҮТЭЭЛЧ

  • DaBaby
  • Drake
  • Juice WRLD
  • Lil Baby
  • Pop Smoke

ШИЛДЭГ ЭЛЕКТРОНИК УРАН БҮТЭЭЛЧ

  • The Chainsmokers
  • Kygo
  • Lady Gaga
  • Marshmello
  • Surf Mesa

#Дуу хөгжим #Billboard