Ахлах ангийн сурагчдыг “Залуу хот судлаач” хөтөлбөрт урьж байна


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Гэр Өргөө ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Залуу хот судлаач” хөтөлбөр энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жил хөтөлбөрийг хүүхэд, залуусын боловсролд илүү чиглүүлэн шинэчилж, ахлах ангийн сурагчдад хотынхоо түүх, соёл, өв уламжлалыг өөрийн биеэр судлах боломжийг олгохоор болжээ.

Хотын түүх, соёлоо сонирхдог, шинэ зүйл сурч мэдэхийн зэрэгцээ үе тэнгийнхэнтэйгээ хамтран ажиллах хүсэлтэй ирэх хичээлийн жилд 10-12 дугаар ангид элсэн орох сурагчид тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“Залуу хот судлаач” хөтөлбөр өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын түүх, архитектур, хот төлөвлөлттэй холбоотой олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, 2025 оны хөтөлбөрт 15 сурагч оролцож, Богд хааны зуны ордон, 2-р эмнэлэг, Өргөө кино театр, Улаанбаатар банк зэрэг түүхэн барилгуудыг судлан, багаар ажиллаж, тэдгээрийг LEGO ашиглан загварчлан бүтээжээ.

Мөн оролцогчдод хотын үүсэл, хот төлөвлөлт, архитектурын талаар мэргэжлийн зочин илтгэгчид мэдээлэл хүргэж, Улаанбаатар хотын түүхэн өвийг шинэ өнцгөөс танин мэдэх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ жилийн “Залуу хот судлаач” хөтөлбөр 9 дүгээр сарын 12-17-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд бүртгэлийг 9 дүгээр сарын 5-ныг хүртэл хүлээн авах аж.

Хэрэв та Улаанбаатар хотынхоо түүх, соёлыг судалж, шинэ зүйл сурч, өөрийн үеийнхэнтэй хамтран сонирхолтой бүтээл хийхийг хүсэж байгаа бол “Залуу хот судлаач” хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Бүртгэл: https://linktr.ee/gerudemongolia
Дэлгэрэнгүй мэдээллийг Гэр Өргөө ТББ-ын сошиал хаягуудаас аваарай.

https://www.facebook.com/gerudemongolia
@gerudemongolia

#Залуу хот судлаач