Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Х. Болормаа | YOLO.MN
2022-01-10

Бүгд найрамдах Турк Улсын засгийн газар, Монгол Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оноос эхлэн жил бүр Туркийн засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнууд Турк Улсын их дээд сургуулийн бүх салбарт бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшиж байна.

2022 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэл явагдах бөгөөд сонирхогчид дараах шаардлагыг хангасан байх юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Бакалавр

- 21 нас хүрээгүй байх
- Дүнгийн голч 70 хувиас дээш

ТЭТГЭЛЭГТ ХАМААРАХ ЗҮЙЛС:

- Сургалтын төлбөр
- Сар бүрийн тэтгэлэг (Бакалавр – 800 TL, Магистр – 1100 TL, Доктор – 1600 TL)
- Эрүүл мэндийн даатгал
- Дотуур байр
- Турк хэлний бэлтгэл
- Нислэгийн тийз

ТЭТГЭЛГИЙН ДАВУУ ТАЛУУД:

- Гадаад хэлний шалгалтын оноо шаардахгүй (сонгосон сургуулиас хамаарна)
- Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ 100 хувь
- Тэтгэлэг болон их дээд сургуулийн бүртгэлийн нэгдсэн системтэй. (Их дээд сургуульруу тусдаа бүртгэл хийх шаардлагагүй)
- Төгсөх ангийн сурагчид бүртгүүлэх боломжтой.
- Соёлын болон олон нийтийн арга хэмжээ

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Боловсрол #Турк #Тэтгэлэг