Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Jisoo


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-23

Blackpink хамтлагийн гишүүн Jisoo дуу алдам хөөрхөн төрхтэй гэдгээрээ алдартай. Өмнөх дугаарт хамтлагийн бусад гишүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол энэ удаагийн дугаарт хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Kim Jisoo-гийн талаар сонирхолтой бүхнийг хуваалцах гэж байна.

БАГА НАС

Jisoo 1995 оны нэгдүгээр сарын 3-нд айлын бага охин болж мэндэлжээ. Багаасаа л урлагт дуртай байсан тэрээр “Yongho” дунд сургуульд элсэн орж суралцаж байх хугацаандаа хэд хэд зар сурталчилгаанд тоглосон. Дээрээ нэг ах, нэг эгчтэй бөгөөд эцэг эхийнх нь талаар олонд дэлгэгдсэн тодорхой мэдээлэл байдаггүй ажээ. Ийнхүү Jisoo 16 настай байхдаа буюу 2011 онд "YG" энтертайнментад элссэн билээ.

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Нийт 5 жилийн турш бэлтгэгдсэний эцэст тэрээр Blackpink хамтлагийн гурав дахь гишүүнээр зарлагдаж чадсан юм. Тэдний хамгийн анхны дуу болох “Boombayah” олон нийтээс ихээхэн сайшаал хүртэж Jisoo-гийн үзэсгэлэнтэй төрх нэг хэсэг ярианы сэдэв болсон.

СОЛО АМЖИЛТ

Тэрээр бэлтгэгдэгч байхаасаа л алдартай байсан. Жүжиглэх авьяас сайтай учир 2015 онд алдарт IU, Sandara Park зэрэг маш олон алдартнуудын тоглосон “The Producers” хэмээх кинонд туслах дүр бүтээж байсан.

Түүний дараагаар алдарт жүжигчин Lee Minho-тай хамтран “Samsonite” брэндийн нүүр царай болсон билээ. Ийнхүү зар сурталчилгааны салбараас түүнд маш их санал ирсээр л байсан ба “Smart Uniform”, “LG Electronics”, “Nikon” зэрэг брэндүүдийн нүүр царай болсон юм. Бэлтгэгдэгч байхаа хүртэл үнэхээр алдартай нэгэн байжээ.

Удалгүй тэрээр “Epik High” хамтлагийн “Spoiler+Happy Ending” хэмээх дууны клипэнд тоглосон.

Дуучин болсныхоо дараагаар 2017 онд “Ingkigayo” хөгжмийн нэвтрүүлэгт GOT7 хамтлагийн Jinyoung болон NCT хамтлагийн Doyoung нартай хамтран 1 жилийн турш хөтлөгч хийсэн билээ.

Мөн хэсэгтээ л K-Drama үзэгчдийн анхаарлыг татсан бүтээл болох “Arthdal Chronicles” кинонд бяцхан дүр бүтээсэн. Тэрээр уг кинонд 14 секунд гараад л өнгөрдөг ба нэг ч үг хэлдэггүй ч түүний тоглосон анги тухайн киноны хамгийн өндөр үзүүлэлттэй анги болсон ажээ. Мөн Jisoo-гийн нэр хайлтын нэгдүгээрт жагссан гэнэ шүү.

АЛДАРТ ХҮРЭВ

Тэрээр хамтлагийн гишүүн Rose-ын хамт “Kiss Me” брэндийн нүүр царайгаар ажиллах болсон ба тэдний сурталчилсан бүтээгдэхүүнүүд өсвөр насныхны дунд үнэхээр алдартай.

Түүний инстаграм хуудас 19.6 сая дагагчтай. Тэрээр хамгийн олон дагагчтай Солонгос оддын долдугаар байранд жагсдаг аж.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: Kim Jisoo
Төрсөн өдөр: 1995 оны нэгдүгээр сарын 3
Орд: Матар
Өндөр: 162см
Төрсөн газар: Солонгос, Сөүл
Жин:45кг
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Дуучин, нүүр царай
Инстаграм: @sooyaaa_

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД: 

heart Jisoo маш их инээдэг. Хамтлагийн гишүүн Jennie болон Jisoo нар бол хамтлагийн уур амьсгал оруулагчид.

heart Тэрээр бөмбөр, төгөлдөр хуур тоглож чаддаг. Гэхдээ гитарыг л сайн тоглож чаддаггүй учир Rose түүнд зааж өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

heart Jisoo англи хэлээр сайн ойлгодог ч ярьж чаддаггүй. Учир нь ярихаасаа бага зэрэг ичээд байдаг.

heart Ахлах сургуульд байхдаа хөөрхөн царай болон сайхан сэтгэлтэй гэдгээрээ алдартай байсан.

heart Тэрээр өөрийнхөө урууланд маш их дуртай. Түүний уруулыг шүтэн бишрэгчид нь зүрхэн хэлбэртэй гэж боддог.

heart Jisoo кино, нэвтрүүлэг үзээд ерөөсөө уйлдаггүй. Харин ганцаараа байхдаа их хурдан уйлчихдаг.

heart Twice хамтлагийн Nayeon болон Redvelvet хамтлагийн Seulgi нартай сайн найзууд.

heart Тэрээр сагс сайн тоглодог ч дугуй унаж чаддаггүй.

heart Түүнийг бэлтгэгдэгч байхад нь "SM" болон "JYP" энтертайнментаас бэлтгэгдэгч болох санал тавьж байсан.

heart Түүнийг их хөөрхөн болохоор "YG" биш "SM" энтертайнментэд илүү тохирно гэж шүтэн бишрэгчид нь үздэг.

heart Тэрээр эрэгтэй байсан бол хамтлагийн гишүүн Rose-той үерхэх байсан.

#Blackpink #Jisoo