Төрийн захиргааны албан хаагчдад зориулсан “Залуу манлайлагчдын хөтөлбөр” 2027 зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Япон Улсын Засгийн газраас “Залуу манлайлагчдын хөтөлбөр” (Young Leaders’ Program–YLP)-ийн 2027 оны элсэлтийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Монгол Улсын төрийн байгууллагад ажиллаж буй, цаашид удирдах албан тушаалд ажиллах чадавх, хүсэл эрмэлзэл бүхий залуу төрийн захиргааны албан хаагчдыг Япон Улсад магистрын түвшинд суралцуулж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой 1 жилийн хөтөлбөр юм.

Хамтын ажиллагааны хүрээнд 2026 оноос эхлэн Төрийн албаны зөвлөлтэй хамтран дараах мэргэжлээр нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болно. Үүнд:

  • Төрийн удирдлага – /Бодлого судлалын үндэсний институт/
  • Нутгийн удирдлага - /Бодлого судлалын үндэсний институт/
  • Бизнесийн удирдлага - /Хитоцүбаши их сургууль/
  • Хууль, эрх зүй - /Кюшү их сургууль/
  • Эрүүл мэндийн удирдлага – /Нагояа их сургууль/

Тавигдах шаардлага:

  • Дээрх 5 мэргэжлийн аль нэгээр сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Төрийн байгууллагад 3-аас доошгүй жил /2027 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар/ ажилласан байх;
  • Хөтөлбөрийг амжилттай төгссөний дараа өөрийн байгууллагад эргэн ажиллах боломж, нөхцөлөөр хангагдсан байх;
  • Тухайн байгууллагаас албан ёсоор нэр дэвшүүлсэн байх /зөвшөөрөл бүхий байгууллагын тодорхойлолт/
  • Шаардагдах баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлсэн байх;
  • 40 хүртэлх насны /2027 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 40 нас хүрээгүй байх/;

Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /IELTS 6.0-ээс дээш, TOEFL IBT 79/120, 4.5/6.0-ээс дээш

Нэр дэвшүүлэхэд анхаарах зүйлс:

  • Нэг байгууллага мэргэжил тус бүрд зөвхөн нэг албан хаагчийг нэр дэвшүүлнэ.
  • Төрийн албаны зөвлөл нь өөрийн байгууллага болон яам, төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж, мэргэжил тус бүрд нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.
  • Нэр дэвшигчид ажиллаж буй байгууллагаасаа албан ёсны Тодорхойлолт (Recommendation Letter) хавсаргах шаардлагатай.
  • Төрийн албаны зөвлөл нь анкет болон холбогдох баримт бичгийг хүлээн авч танилцан шаардлага хангасан баримт бичгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд хүргүүлнэ.

Баримт бичиг хүлээн авах хугацаа:

  • Сонирхсон төрийн албан хаагчид хамаарах мэргэжлийн дагуу сонгон шалгаруулалтын журамтай танилцаж, шаардлагатай баримт бичгийг бүрэн бүрдүүлэн өөрийн байгууллагын албан бичгийн хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.
  • Баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Нэмэлт мэдээлэл, тодруулгыг ажлын цагаар дараах хаягаар холбогдоно уу.
  • Цахим шуудан: urtnasan@csc.gov.mn
  • Холбоо барих утас: 51-264518

Хугацаа хоцорсон, шаардлага хангаагүй болон баримт бичиг дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгү

#Залуу манлайлагчдын хөтөлбөр