Техасын амьтны хүрээлэнд кесар хагалгаагаар мэндэлсэн бяцхан горилла


Сондор | YOLO.MN
2024-02-21

Техасын нэгэн амьтны хүрээлэнд эх горилла өвчний улмаас зулзагаа кесар хагалгаагаар төрүүлжээ. Хугацаанаасаа өмнө мэндэлсэн бяцхан гориллагийн зулзгийг амьтны хүрээлэн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна.

Тэрбээр малын эмч нарын тусламжтайгаар 4-6 долоо хоногийн өмнө төржээ. Энэ нь амьтны хүрээлэнгийн 115 жилийн түүхэнд кесар хагалгаагаар төрсөн анхны горилла болж байна.

33 настай эм горилла Секанигийн гэр бүлд хоёрдугаар сарын 5-нд мэндэлсэн бяцхан гориллаг Жамиела хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь "үзэсгэлэнтэй" гэсэн утгатай аж.

Секанигийн хувьд энэ нь дөрөв дэх жирэмслэлт байсан ч энэ удаад амьтны хүрээлэнгийн малын эмч нар түүнд цусны даралт ихсэх өвчин болох преэклампсийн шинж тэмдэг буйг оношилжээ. Тиймээс малын эмч нар орон нутгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөж, эх, нялх зулзага хоёрыг аврахын тулд кесар хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Баруун нам дор газрын горилла нь Төв Африкт амьдардаг бөгөөд олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр ан агнуур, өвчний улмаас нэн ховордсон ангилалд багтдаг байна.

Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сангийн мэдээлснээр тэдний тоо сүүлийн 20-25 жилийн хугацаанд 60 гаруй хувиар буурчээ.

Эх сурвалж: BBC

#мэдээ