БНСУ-ын их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн болно


Г. Золзаяа | YOLO.MN
2021-09-06

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд "COVID-19" цар тахал залуу үеийнхний гадаадад суралцах үйлсэд эерэгээр ч, сөргөөр ч нөлөөлж байна. Тэгвэл Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам болон Олон улсын боловсролын үндэсний хүрээлэн хамтран "БНСУ-ын их дээд сургуулийн боловсролын үзэсгэлэн - 2021" үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 

Энэхүү үзэсгэлэн нь 2021 оны есдүгээр сарын 10-наас 14-нийг дуустал зохион байгуулагдах бөгөөд үүнд хамрагдсанаар Өмнөд Солонгосын төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй их дээд сургуулийн хөтөлбөр, хэлний бэлтгэл болон тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. Мөн элсэн орохыг хүссэн сургуулийнхаа багш, удирдах албан тушаалтнуудтай /орчуулагчийн тусламжтайгаар/ видео дуудлага хийж болох аж.

Хаяг: МУИС-ийн Төв номын сан, Олон Улсын Улаанбаатарын их сургууль, Нийслэлийн 23-р дунд сургууль, Солонгост Сургууль төгсөгчдийн холбоо /Зоос гоёл ХК, 2 давхар, 209 тоот/

Үзэсгэлэнд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай тул ЭНД дарж бүртгүүлээрэй. Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. 

#Боловсрол #Үзэсгэлэн #БНСУ