КАЙЛИ ЖЕННЕР бяцхан охиныхоо нэрийг ил болголоо


Б.Хулан | YOLO.MN
2018-02-08

Реалити шоуны од, 20 настай Кайли Женнер болон реппер Трэвис Скотт нарын анхны хүүхэд болох бяцхан охин нь өнгөрөгч Мягмар гарагт (2018.2.1) мэндэлсэн билээ. Тэрээр өөрийнх нь эрхий хуруунаас атгасан охиныхоо гар болон бяцхан ам нь харагдах зургийг Инстаграмдаа өчигдөр (2018.2.6) нийтэлсэн бөгөөд  "Stormi" хэмээн нэрийг нь тодруулжээ.

Кайли 9 сарын турш нууцалсан жирэмсэн үеийнхээ бүх зураг болон бичлэгүүдийг хамтатган бичлэг хийн шүтэн бишрэгчиддээ хуваалцжээ. Тэрээр  "Энэ бүхнийг харанхуй таамаглалууд дунд үлдээсэндээ уучлал хүсч байна. Миний бүх түүхийг та бүхэн мэдэх хэдий ч өөрийн бие давхар энэ үеийг л дэлхий нийтээс далд байлгахыг хүссэн юм” хэмээжээ.

Тэдний охиндоо зориулсан гэр бүлийн бичлэг

#KylieJenner #TravisScott #Baby