ЭРТНИЙ СУРГААЛААС СУРАЛЦЪЯ эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа


Аз хур номын их дэлгүүр болон Болор судар хэвлэлийн газраас эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ, түүгээр дамжуулан монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах зорилгоор гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Эртний сургаалаас суралцъя” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Уралдааны сэдэв: “Эртний сургаалын зохиолууд” номд багтсан есөн зохиолоос сонгох
Хамрах хүрээ: 13-19 нас 
Тавигдах шаардлага:

- 350-450 үгэнд багтаана
- Arial фонд, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,15 
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги, эцэг эхийн утасны дугаар давхар бичсэн байна.

Шалгаруулалт: Эртний сургаалын зохиолууд уралдааны шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдана. 

1-р шат: “Эсээ” бичих. (“Эртний сургаалын зохиолууд” номд багтсан есөн зохиолоос нэг зохиолыг сонгон “Эсээ” бичнэ)
2-р шат: Илтгэл. (“Эсээ” бичлэгийн уралдаанаас шалгарсан 50 хүүхэд илтгэл тавих бөгөөд илтгэлээс асуулт асууж утга учир, мөн чанарыг тайлбарлуулах, цээжилсэн байх, 5-7 минутад багтааж илтгэх, бусад есөн зохиолоо уншсан байх)
3-р шат: Реалити шоу. (2-р шатнаас шилдэг 15 хүүхдийг шалгаруулна. Шалгарсан хүүхдүүд гурван баг болж өрсөлдөх бөгөөд багаараа олон нийтэд эртний сургаалын зохиолуудын мөн чанар, ардын ёс заншлаа сурталчлан таниулсан даалгавруудыг гүйцэтгэнэ. (Реалити шоу нь тусгай бэлтгэсэн байранд 7-10 хоног байрлаж МҮОНТ-ээр олон нийтэд хүрнэ)

Уралдааныг дүгнэх: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг “Азхур” ХХК, “Болор судар” хэвлэлийн газар, www.bookstore.mn сайтын хамт олон хүлээн авч, мэргэжлийн шүүгчид шүүн явуулна. 

Уралдааны шагналын сан: 10.000.000₮

1-р байр 3.000.000 төгрөг /багаар/
2-р байр 2.000.000 төгрөг /багаар/
3-р байр 1.000.000 төгрөг /багаар/
Шилдэг оролцогч нэг хүүхэд 250.000 төгрөг
2-р шатанд шалгарсан шилдэг 50 оролцогчийн 35 тусгай байр тус бүр 50.000 төгрөг.

Жич: Хамгийн олон хүүхэд оролцуулсан сургуулийн номын санд дараах мөнгөн дүн бүхий номоор баяжуулалт хийнэ. 

1-р байр 1.000.000 төгрөгийн ном
2-р байр 800.000 төгрөгийн ном

Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг: 
Хугацаа: 2018.04.03-05.14 хүртэл 

1. Нарны зам дагуу Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, Азхур номын их дэлгүүр
2. МУБИС-ийн ар талд, TIME төвийн 1 давхарт, Азхур номын дэлгүүрт бүртгүүлж, материалаа хүлээлгэж өгнө.
Уралдааны 1-р шатны материалыг 2018 оны 05-р сарын 14-ний 19.00 цаг хүртэл цаасан хэлбэрээр, дээрх дэлгүүрүүдийн хаягаар, файл хэлбэрээр info@azkhur.mn хаягаар хүлээн авна. Мөн шуудангийн хаягаар бүтээлээ битүүмжлэн ирүүлэх боломжтой. 

Шуудангийн хаяг: СБД, Тээвэрчдийн гудамж-27, 
3-р хороо, Улаанбаатар-28, Шуудангийн хайрцаг-41, 
Азхур номын их дэлгүүрийн байр, “Болор судар” хэвлэлийн газарт, “Эртний сургаалаас суралцъя” уралдаанд гэж хаяглах

Лавлах утас: 7000-4343, 7010-4343, 8802-733

#Essay #Competition #Teenagers