

Фредерик Арно тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.
Тэгвэл Фредерик Арно гэж хэн болох талаар мэдээллийг хуваалъя.
Frédéric Arnault буюу Фредерик Арно нь дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн гүйцэтгэх захирал юм. Тэр энэ албан тушаалыг 2025 оны зургаадугаар сарын 10-наас хашиж эхэлжээ.
Тэрээр өмнө нь LVMH Watches-ийн CEO-оор ажиллаж, TAG Heuer, Hublot, Zenith зэрэг тансаг зэрэглэлийн цагны брэндүүдийг хариуцаж байсан.
Лоро Пиана нь Италийн тансаг зэрэглэлийн брэнд бөгөөд 1924 онд байгуулагдсан. Өдгөө LVMH-ийн эзэмшилд байдаг.
LVMH групп 75-аас дээш тансаг брэндийн компанитай. Bernard Arnault-ийн гэр бүл LVMH-ийн гол хувьцаа эзэмшигчид юм.
Ямар брэндүүд LVMH-ийнх вэ?
Хамгийн сонирхолтой нь LVMH-ийн доор маш олон алдартай брэнд байдаг.
Fashion:
Үнэт эдлэл, цаг:
Гоо сайхан:
Дарс, шампанск, спирт:
Retail:
Монголын ноолуур Лоро Пианагийн түүхэнд маш чухал. Тус компани Монгол болон бүс нутгаас өндөр чанарын ноолуур авч ирсэн олон жилийн түүхтэй бөгөөд энэ жил Монголтой холбоотой түүхий эдийн эх үүсвэрийн харилцааныхаа 40 жилийн ойг тэмдэглэж байна.

Фредерик Арно 1994 оны 11-р сарын 7-нд төрсөн. Түүний 4 дүү нь бүгд брэндийн удирдах албан тушаалтай.
Лисагийн дуунд түүнд зориулсан "нууцхан" мөр бий
Лисагийн “Moonlit Floor” хэмээх дуу нь Sixpence None the Richer-ийн “Kiss Me” дууны sample-тэй бөгөөд дараах мөр Фредерикт зориулагдсан байж болзошгүй:
"Green-eyed French boy got me trippin’ / On that accent off your lips / How your tongue do all those tricks?"
“Ногоон нүдтэй Франц залуу намайг гүн гүнзгий татаж орхилоо. Би энэ залуугийн ярианд яг л гүн дурласан мэт болж байна”
Тэднийг анх 2022 онд танилцсан гэх мэдээлэл фэнүүдийн дунд байдаг
Тэднийг Нью-Йорк, Парис, Майами зэрэг газарт хамт харагдсан нь болзож байгаа гэх цуурхлыг улам хүчтэй болгосон. Энэ талаар унших бол ЭНД дарна уу.
Харин сүүлийн саруудад Лиса Тайландын жүжигчин Blue Pongtiwat-тай үерхэж байгаа гэх шинэ цуурхал тархжээ. Лисагийн шинэ хайртын талаар ЭНД-ээс уншаарай.
Гэсэн ч Лиса, Фредерик хоёр салсан гэдгээ ч, Лиса, Блү хоёр үерхэж байгаагаа ч албан ёсоор зарлаагүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!