Лисагийн шинэ хайр дурлалын цуурхал дэгдсэнтэй зэрэгцэн түүний экс Фредерик Арно Монголд ирлээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK-ийн Лисагийн нэр Тайландын жүжигчин Blue Pongtiwat-тай холбогдож, шинэ хайр дурлалын цуурхал дэгдээд буй энэ үед түүний олон жил нэр холбогдсон Фредерик Арно Монголд иржээ.

BLACKPINK-ийн гишүүн Лисагийн хувийн амьдралын талаарх таамаг сүүлийн үед дахин эрчээ аваад байна.

Лисагийн нэрийг 2023 оноос хойш LVMH-ийн өв залгамжлагчдын нэг, бизнесмэн Frédéric Arnault-тай холбон яригдсан. Харин сүүлийн саруудад Тайландын жүжигчин Blue Pongtiwat-тай үерхэж байгаа гэх шинэ цуурхал тархжээ.

Яг энэ үед Фредерик Арно Монголд ирсэн байна.

ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ

LVMH-ийн өв залгамжлагчдын нэг, Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно наймдугаар сарын 23-нд Монголд ирсэн байна. Тэрээр өөрийн Instagram story-д Монголын тал нутгийн зураг нийтэлж, байршлаа “Ulan Bator, Mongolia” хэмээн тэмдэглэжээ.

Фредерикийн энэ удаагийн Монголд хийж буй айлчлалын зорилгыг Loro Piana одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ түүний Монголд ирсэн хугацаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-той давхцаж байна. Тус хурал наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болж байгаа юм.

Түүнчлэн Фредерикийн удирддаг Loro Piana брэндийн Монгол дахь “Resilient Threads” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ COP17-ын албан ёсны хөтөлбөрт багтжээ.

LORO PIANA COP17-ЫН ХҮРЭЭНД НООЛУУРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Наймдугаар сарын 24-нд COP17-ын Finance Day-ийн хүрээнд “Resilient Threads: How to Strengthen Cashmere Supply Chains Through Public-Private Partnership and the Operationalisation of One Health” нэртэй арга хэмжээ болно.

Тус арга хэмжээг Loro Piana, LVMH болон Sustainable Fibre Alliance (SFA) хамтран зохион байгуулах бөгөөд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “One Health” зарчмын талаар хэлэлцэх юм.

Иймээс Фредерик Арногийн Монгол дахь айлчлал COP17 болон Loro Piana-ийн уг арга хэмжээтэй холбоотой байж болзошгүй гэх таамаг гарч болох ч түүнийг тус арга хэмжээнд оролцохоор ирсэн гэсэн таамаг байна.

AnchorМОНГОЛ ДАХЬ “RESILIENT THREADS” ХӨТӨЛБӨР

Loro Piana 2025 онд Монголд “Resilient Threads” нэртэй таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөр нь Сүхбаатар аймгийн таван сумын малчин өрхийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ Монголын зүүн хэсгийн хээрийн экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгох зорилготой.

Хөтөлбөрийг Loro Piana нь Sustainable Fibre Alliance болон бусад түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг харилцан уялдаатай авч үздэг “One Health” зарчимд тулгуурладаг.

Тиймээс Фредерикийн Монголд ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч түүний Loro Piana дахь албан тушаал болон COP17-ын үеэр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний давхцал анхаарал татахуйц байна.

AnchorХАРИН ЛИСАГИЙН ШИНЭ “ХАЙР” ХЭН БЭ?

Фредерик Монголд ирсэнтэй зэрэгцэн Лисагийн нэр холбогдоод буй Blue Pongtiwat-ын талаарх мэдээлэл ч олны анхаарлыг татах болсон.

Blue Pongtiwat Tangwancharoen нь 2000 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн Тайландын жүжигчин, дуучин, загвар өмсөгч бөгөөд Лисагаас гурван насаар дүү юм. Тэрээр Srinakharinwirot University-д кино, дижитал медиа чиглэлээр суралцсан бөгөөд Netflix-ийн Ready, Set, Love зэрэг бүтээлээр олон улсын үзэгчдэд танигдсан.

Лиса, Блү хоёрын нэр өмнө нь ч холбогдож байсан. Тэд олон жилийн турш ойр дотно найзууд байсан гэх мэдээлэл байдаг бөгөөд энэ оны гуравдугаар сард болсон Лисагийн 29 насны төрсөн өдрийн баярт Блү оролцжээ. Улмаар Блү Лисатай хамт авахуулсан зургуудаа өөрийн сошиал хуудсандаа нийтэлж, түүнд “Cheers to you, rockstar!” хэмээн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэдний далайн эрэг дээр авахуулсан зургууд, мөн Лиса, Блү хоёрыг Тайланд, Хонконг, Японд хамт байсан гэх мэдээлэл сошиал орчинд тархсанаар тэднийг үерхэж байгаа гэх цуурхал улам хүчтэй болсон. Мөн  Блү Лисагийн гэр бүлийнхэнтэй хамт байсан гэх зураг сошиалд тархсан нь таамгийг нэмэгдүүлсэн ч эдгээр мэдээллийн зарим нь баталгаажаагүй байна. Лиса болон Блү хоёрын хэн нь ч үерхэж буйгаа албан ёсоор батлаагүй хэвээр байгаа юм.

Anchor“MONA LISA” ГЭХ ҮГ ФЭНҮҮДИЙН АНХААРЛЫГ ТАТАВ

Лисатай үерхэж байгаа гэх цуурхал дэгдээд буй энэ үед Блүгийн шинээр гаргасан “KISS, COME KISS” дууны үгэнд “Mona Lisa” гэх үг гардаг нь фэнүүдийн анхаарлыг татжээ. Зарим фэн энэ хэсгийг Лисатай холбон, Блү харилцааныхаа талаар дуугаар дамжуулан илэрхийлсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.

Blue Pongtiwat – “KISS, COME KISS” дууг эндээс сонсоно уу.

ЛИСА, ФРЕДЕРИК ХОЁРЫН ХАРИЛЦАА ДУУССАН УУ?

Лиса болон Фредерик Арно хоёрын харилцааны талаарх цуурхал хэдэн жилийн турш үргэлжилсэн ч хоёр тал үерхэж байгаагаа албан ёсоор баталж байгаагүй. Тэд олон удаа хамт харагдаж, Фредерик Лисагийн тоглолт, арга хэмжээнд оролцож байсан нь харилцааны талаарх таамгийг улам дэвэргэж байв.

Харин 2026 онд тэднийг салсан гэх мэдээлэл гарч, үүнтэй зэрэгцэн Лисагийн нэр Блү Понгтиваттай холбогдох болсон. Гэсэн ч Лиса, Фредерик хоёр салсан гэдгээ ч, Лиса, Блү хоёр үерхэж байгаагаа ч албан ёсоор зарлаагүй.

#Фредерик Арно #Лиса #BLACKPINK