КАС-ийн байгаль орчны сэтгүүл зүйн магистрын тэтгэлэгт хөтөлбөр 2026


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан нь “Байгаль орчны сэтгүүл зүй"-н салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Конрад-Аденауэр-Сангийн санаачилгаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Биологийн тэнхимтэй хамтран боловсруулсан "Байгаль орчны сэтгүүл зүй"-н магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь улсын хэмжээнд тус чиглэлээр нээгдсэн анхны мэргэжлийн академик хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн агуулга:
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 35 кредит. Үүнд,

  • Байгалийн нөөц баялгийн зохистой менежмент, ногоон эдийн засгийн шилжилт, байгаль орчны эрх зүй болон байгаль орчны бодлогын шинжилгээг мэргэжлийн арга зүйд тулгуурлан олон нийтэд хүргэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн бүс нутгийн нөлөөлөл, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжлэн мэдээлэх;
  • Экосистемийн тэнцвэрт байдал, био олон янз байдлын хамгаалал болон хүрээлэн буй орчныг экологийн сэтгүүл зүйг гүнзгийрүүлсэн түвшинд судалж, сурвалжлах.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2 жил

 Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

  • Монгол Улсын иргэн;
  • Сэтгүүл зүй, байгалийн шинжлэх ухааны бакалавр (Голч дүн 3.0+);
  • Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
  • Байгаль орчны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНДЭЭС хүлээн авна уу.

#тэтгэлэг #мэдээ