"Түүний хөлийн хуруунаас, толгойн үс хүртэл бүгд маш өхөөрдөм"


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-02-13

Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин Хун ЮунХуа (Hong YunHwa) гэх энэ бүсгүй 2006 оноос эхлэн олны анхаарлыг татаад буй чадварлаг хошин шогч билээ.

Өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй зан аашаараа хувь хүнийхээ хувьд ч олонд таашаагдаад буй тэрээр өнгөрсөн оны 11-р сард 9 жил үерхсэн найз залуутайгаа хуримаа хийсэн юм. Түүний нөхөр Ким Минги (Kim MinKi)  нь нэгэн байгууллагад ажилладаг мөн л хошин шогийн жүжигчин аж.

Харин маш олон залуус тэдний хуримын зургийг сошиал хаягтаа хуваалцан "Атаархаж байна, би ч бас ийм сайхан харилцааг хүсч байна" гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээж, Өмнөд Солонгосын томоохон сайтууд тэдний тухай нийтлэл гаргаж эхэлсэн юм. Тэгвэл ямар харилцаа болоод тэгж их олны анхаарлыг татаж, атаархах сэтгэл төрүүлсэн юм бол?

Тэд хуримын ёслолын дараа олон нэвтрүүлэгт уригдан оролцсон бөгөөд тэдний нэг нэгнээ гэх сэтгэл, хэрэлдэж муудалцсан үедээ хэрхэн эргэн нийлдэг гэх мэт хосын харилцааны тухай сонирхолтой ярианууд нь залуусын анхаарлыг ихэд татаж байлаа.

Үерхэж эхлээд 3400 гаруй өдрийг өнгөрөөгөөд буй тэд 3 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нөхөр Минги нь “Гурвуулаа манай ЮунХуаг дуурайсан хөөрхөн охин байгаасай гэж хүсэж байна” гэжээ.

Нэг удаа нөхөр Минги нь тэдний хамтдаа даруулсан нэгэн зургийг оруулахдаа "Чи минь минийх учраас чиний өхөөрдөм хөвсгөр бие ч гэсэн минийх гэсэн үг. Би тарган байгаа биз..." гэж тайлбар бичсэн нь олон охидын атаархлыг төрүүлж орхисон аж.

Мөн ямар нэгэн маргаан гарвал эхнэр ЮунХуа нь “Чиний буруу шүү дээ” гээд өхөөрдмөөр хэлэх үед нь яаж ч чадалгүй “Тийм ээ, миний буруу” гэж хэлээд уучлал гуйдаг. Тийм ч учраас хэрэлдэж муудалцах үе их цөөхөн байдаг.

Харин хэрэлдэж муудалцах үедээ нөхөр нь үргэлж түрүүлж уучлалт гуйдаг бөгөөд "Угаасаа энэ хүнгүйгээр амьдарч чадахгүй юм чинь, аз жаргалтай л байх хэрэгтэй шүү дээ" хэмээн тайлбарлажээ.

Мөн "Хөлийн хуруунаас, толгойн үс хүртэл бүгд маш өхөөрдөм. Надад заримдаа үнэхээр хэцүү байдаг шүү" гэсэн байна. Тэд нэг нэгнийхээ "улаан фен" бөгөөд тоглолтын үед тайзны ард үргэлж хамт байж, бие биедээ хүч өгдөг учраас ажлаа хийхдээ маш аз жаргалтай байдаг.

Нөхөр Минги нь анх гэрлэх санал тавихдаа маш олон хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд бэйсболын тоглолтын үеэр "ЮунХуа, хоёулаа 9 жил үерхлээ шүү дээ. Одоо хуримаа хийцгээе" гэж маш чангаар орилон хэлж байжээ.

Нөхөр Минги:
"Чи минь тод гэрэлтэх од учраас, би илүү харанхуй болж өгье..."

Тэд анх ажлын шугамаар танилцаж байсан ба хагас жилийн дараа үерхэж эхэлсэн ажээ. Үерхэж эхлээд сар ч бололгүй даргадаа баригдчихсан бөгөөд уурлаж загнана хэмээн айж байсан ч өхөөрдөн хоол авч өгч байжээ.

#Korean #Couple #ForValentine