Японы улсын Нийгата мужийн Тэтгэлэгт хөтөлбөрт 1 хүн сонгон шалгаруулна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Японы улсын Нийгата мужийн Тэтгэлэгт хөтөлбөрт 1 хүн сонгон шалгаруулна. 2027 оны 4 сараас эхлэн суралцах уг хөтөлбөрт Монголоос 1 судлаач оюутан авч сургалтын зардалыг Нийгата муж хариуцан сар бүр 30,000 иений тэтгэмж олгох юм.

1 жилийн сургалтын хөтөлбөр хэдий ч уг оюутан цааш ахин суралцах хүсэлтэй бол сунгах боломжтой. Сонгогдсон судлаач оюутан нь Нийгата мужийн хэд хэдэн их дээд сургуулиас суралцах сургуулиа болон суралцах чиглэлээ өөрөө сонгох юм.

  1. Их дээд сургууль төгссөн байх.
  2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2-оос дээш оноотой байх.

Та уг хөтөлбөрийг сонирхож байвал Өөрийн товч намтараа(монгол эсвэл япон хэл дээр) доорхи мэйл хаягаар 8-сарын 15-ны дотор явуулна уу. Хэрэв Та урьдчилсан шатанд сонгогдвол япон хэл дээр товч эссэ бичин ирүүлэхийг бидний зүгээс мэдэгдэх болно.
Хүндэтгэсэн
Баатарбээл.Ч
МНХАНийгэмлэг
Утас: 99996719
Е-мэйл: mongol.niigata@gmail.com
Жич: Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа биш болно.

#тэтгэлэг #мэдээ