“SCIENCE CHALLENGE 2018” залуу инженерүүдэд зориулсан тэтгэлэгт сорилгын бүртгэл эхэллээ


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2018-03-27

EБС-ийн 12-р ангийн сурагчдад зориулсан Математик, Физик, Химийн хичээлүүдээр нэгдмэл агуулга бүхий жишиг даалгавартай “Science Challenge 2018” тэтгэлэгт сорилго 21 аймаг, 9 дүүрэг буюу Монгол улс даяар 30 цэгт нэгэн зэрэг зохион байгуулагдана. 

Энэхүү тэтгэлэгт сорилгод оролцсоноор математик, байгалийн ухааны хичээлүүдээр өөрийн мэдлэг чадварын түвшинг үнэлэх, аймаг болон дүүрэгтэй бусад сургуулийн сурагчидтай өөрийн чансаагаа сорих боломжийг бий болгох зорилгоор Шинэ Монгол технологийн дээд сургууль тус эчнээ олимпиадыг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:
Инженерийн мэргэжлээр суралцах ЕБС-ийн 12-р ангийн сурагчид

Хугацаа:
2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12:00-15:00 цагт Монгол улс даяар нийт 30 цэгт нэгэн зэрэг явагдана.

Бүртгэл:  2018 оны 03-р сарын 26-аас 04-р сарын 05-ны хооронд www.nmit.edu.mn вебсайтад ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Science challenge 2018 #Scholarship