Ардчилал Зуны Зуслангийн бүртгэл эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Зориг сан нь Тайваний Ардчиллын Сантай хамтран “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрөө 10 дах жилдээ зарлаж байна. 

Энэхүү хөтөлбөр нь 18-22 насны оюутан залууст зориулсан бөгөөд нийгэмд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулдаг идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Тавигдах шаардлага

  • Их дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны оюутан байх
  • 2026 оны 8-р сарын 10-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлэх боломжтой байх
  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
  • Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, хөгжих, бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрт хамрагдсанаар

  • Ардчиллын үнэт зүйлс, хууль тогтоомж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаарх сургалтад хамрагдаж ойлголтоо нэмэгдүүлэх
  • Багаар ажиллах, манлайлах болон нийгэмд өөрийгөө таниулах ур чадвараа нэмэгдүүлэ
  • Танилын хүрээгээ тэлж, нийгмийн нэр хүндтэй төлөөлөгчдийн лекц, сургалт, семинарт хамрагдах

Шаардлага хангаж буй залуус ЭНД ДАРЖ өргөдлийн маягтыг бөглөн, 2026 оны 8-р сарын 10-ны 23:59 цагаас өмнө илгээгээрэй. 

#мэдээ