Шагайн харвааны өсвөрийн багийн тэмцээн үргэлжилнэ


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадам өчигдөр буюу долоодугаар сарын 6-ны өдөр өсвөрийн багийн шагайн харваагаар эхэллээ.

Харваанд нийт Улаанбаатар хот, 14 аймгийн харваачид ирж, цэц мэргэнээ сорьж байна. 23 баг 200 гаруй харваач оролцож байгаа юм. Энэ жил Баян-Өлгий, Дорнод зэрэг захын аймгуудаас зорин ирж оролцож байгаа нь онцлог ажээ.

Өнөөдөр шигшээ найман баг үлдэж, үлдсэн багууд энэ сарын 12-ны өдөр тойргоор өрсөлдөж, аваргаа шалгаруулна.

#Шагайн харваа