BTS хамтлагийн Jungkook арваннэгдүгээр сард шинэ цомгоо гаргана


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-08-01

Тэрээр BTS Suga-ийн “Suga’s talk show” нэвтрүүлэгт зочноор оролцон шинэ уран бүтээл болон ойрын төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ. Энэ үеэр  Jungkook  арваннэгдүгээр сард сингл цомгоо гаргахаар төлөвлөсөн мөн  мини цомог гаргах бодолтойгоо байгаагаа хэлсэн юм. 

Цаашлаад өөрийн уран бүтээлүүдээ нэгтгэн  пянз  гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тэрээр арваннэгдүгээр сард цацах шинэ уран бүтээлээ  “Seven” дуу шиг үзэгчдийг байлдан дагуулаасай хэмээн  хүсэж буйгаа дурдсан юм. 

Хариуд нь Suga Jongkook-т зориулж дуу бичиж өгөхийг санал тавьжээ.

Нэвтрүүлгийн өөр нэг хэсэгт Jungkook “Seven”-ийг сонсоод дуугаа бичиж эхлээгүй бол тийм хурдан сингл гаргахгүй байсан байх гэжээ. 

Seven дууг сонсох: 

Эх сурвалж: Soompi

#мэдээ