Бүх цаг үеийн хамгийн шилдэг 19 ШИНЭ ЖИЛИЙН КИНО


Жилийн хамгийн нандин мөч болох арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хоног тоолон хүлээх зуураа цас бударсан орой, халуун шоколад гартаа бариад Шинэ жилийн хамгийн гоё гэсэн кинонуудыг үзэх сайхан биш гэж үү? Тэгвэл тэрхүү сэтгэл догдлом уур амьсгалыг төрүүлэхүйц бүх цаг үеийн хамгийн шилдэг 19 киног санал болгож байна. Шинэ он гарахаас өмнө хийх зүйлсийнхээ жагсаалтад эдгээр киног заавал багтаагаарай.

1. JACK FROST

Шинэ жилийн хамгийн их сэтгэл догдлуулам кинонуудын жагсаалтад мэдээж Жэк Фрост орох нь зүй ёсны хэрэг. Нэгэн залуу бүх л амьдралынхаа туршид гунигтай, идэвхгүй амьдралаар амьдарсаар ирсэн. Гэтэл Христийн мэндэлсний баярын өдөр буюу Зул сарын баяраар автомашины ослоор таалал төгсдөг. Жилийн дараа түүний хүү хуучин баян хуур хөгжмөө тоглож, дуу дуулж байтал ид шидийн гэмээр зүйл тохиолдож аавыг амьдралд нь буцаан авчирдаг. Харин энэ удаа дэлхий дээр ирэхдээ сүнс нь хүний биед бус цасан хүний биед ордог. Амьдралын утга учрыг ойлгосон тэрээр гэр бүлдээ цасан хүний дүрээр эргэн ирэхэд тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг.

2. DECK THE HALLS 

Шинэхэн хөрш нүүж ирснээр нэгэн гэр бүлийн хувьд тайван амгалан Зул сарын өдрүүд нь орвонгоороо эргэдэг. Өөрсдийн байшингаа тэднээс илүү гоё харагдуулахын тулд байшингаа гэрлээр бүрхэн чимэглэж өрсөлдөнө. Тэдний хувьд энэ өрсөлдөөн эцэстээ дайн болохыг тэд мэдсэн болов уу?

3. SILENT NIGHT, DEADLY NIGHT

Сантагийн хувцас өмссөн сэтгэцийн өвчтэй алуурчин Зул сарын баярын өмнө нэгэн хачирхалтай зүйл сэднэ. Бусдын нүдээр тэр энгийн л нэгэн хүн. Харин Сантагийн хувцас өмссөн үедээ хэрхэн хувирч, юу сэдэхийг хэн ч таашгүй. 

4. HOW THE GRINCH STOLE CHRISTMAS

Үслэг ногоон ер бусын амьтан багаасаа л хүмүүст үзэн ядагдаж, сэтгэлдээ хорсол гуниг тээсээр өсөж томордог. Түүнд Зул сарын баяр бол хүмүүсээс өшөөгөө авах хамгийн том боломж юм. 

5. DIE HARD

Террористууд хайртай хүнийг нь хулгайлснаас болж гол дүрийн баатар тэдэнтэй тулалдаж, бүхнийг хэвэнд нь оруулахаар шийддэг. Тулаантай мэт боловч энэхүү кино хамгийн алдартай шинэ жилийн бүтээлүүдийн нэг юм шүү.

6. WHILE YOU WERE SLEEPING

Киноны гол дүрийн бүсгүйн хайртай залуу ослоос болж гэмтэн эмнэлэгт хэсэг хугацаанд ухаангүй байна. Бүсгүй өдөр бүр түүний гэр бүлтэй хамт түүнийг асарч эргэнэ. Гэвч түүнийг ухаангүй байх хооронд бүсгүй өөр нэгэнд дурлаж орхидог. Тэр хүн хэн байх бол? 

7. A CHARLIE BROWN CHRISTMAS

Хүүхэд насны хамгийн гоё дурсамжуудыг нэг бол Чарлигийн адал явдал. Түүнд тохиолдсон Зул сарын баярын хөгжилтэй түүхийг үзэхийг санал болгож байна.

8. ELF

Хойд туйлд Сантагийн гэр бүлд өссөн элф өөрийн төрсөн эцгээ олохоор хүмүүсийн амьдардаг газар луу ирнэ. Төрсөн эцгээ олох аялалд олон сонирхолтой зүйл тохиолдох ба хүний соёл иргэншил түүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөгжилтэй, инээдмийн кино таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна. 

9. THE NIGHTMARE BEFORE CHRISTMAS

Тим Бартоны найруулсан бүтээлүүд ихэвчлэн аймшигтай, хачирхалтай зураглал бүхий утга санааг илэрхийлж үзэгчдийг алмайруулж байдаг билээ. Зул сарын өмнөх шөнө зүүдэлсэн зүүд сэтгэл татам хэвээр байхад бид бодит зул сарын баярын үеэр гарч ирсэн Сантаг араг яс байна гэж хэрхэн төсөөлөх билээ. 

10. A CHRISTMAS CAROL

Үргэлж уурлаж бухимдан, бусдад алдаагаа тохож, хувиа боддог Carol өвгөний амьдралд зул сарын өмнөх шөнө гурван сүнс хүрэлцэн ирнэ. Түүнийг ухааруулахын тулд тэдгээр сүнснүүд өнгөрсөн, одоог харуулан ирээдүйд таалал төгсөх үед бүх хүн түүнийг үзэн ядах болно гэдгийг харуулдаг. Бүгдийг ухаарсан Carol амь гуйж бодит амьдралд иргэн ирээд хэрхэн өөрчлөгдөхийг тухлан сууж үзээрэй.  

11. MIRACLE ON 34th ST.

Зул сарын баяраар өөрийгөө өвлийн өвгөн гэж зарласан ахимаг насны эрийг ингэж жүжиглэснийх нь төлөө шүүхэд өгдөг. Түүнд ид шид тохиолдох болов уу?

12. HOME ALONE

“Зул сарын мэнд хүргэе заваан амьтан минь” гэх үгийг давтаж хэлээд, тухтайяа үзэхгүй бол Шинэ жилийн уур амьсгал ордоггүй шүү дээ. Тиймээс бяцхан жаалхүүгийн Зул сарын баярыг ганцаараа угтаж хоёр хулгайчийг хэрхэн хашрааж байгааг дахиад нэг үзээрэй. Та бүхэн энэ киног нийт хэдэн удаа үзсэн гэдгээ тоолж байсан уу? Би лав тоогоо алдсан. 

13. IT'S A WONDERFUL LIFE

Фрэнк Капрагийн 1946 оны уран зөгнөлт кино болох тус бүтээлд Жимми Стюарт Жорж Бэйли шиг амиа хорлохын даваан дээр түүний амьдралын жинхэнэ утга учрыг харуулахаар сахиусан тэнгэр элч зочлох болно. Ямар гайхалтай амьдрал бидэнд байдаг талаар энэ киноноос та мэдэрнэ гэдэгт найдаж байна.  

14. THE SANTA CLAUSE

1994 онд бүтээгдсэн тус бүтээлд Санта Клаус бэлэг тараахаар явж байгаад Тим Аллэн гэх эрийн гэрийн дээвэр дээрээс халтирч унан нас бардаг. Аллэн түүнийг цочоосноос болж тэрээр халтирдаг. Санта нас барсан учир Аллэн түүний ажлыг авахаас өөр аргагүйд хүрдэг. Учир нь Сантаг аюулд оруулсан хүн дараагийн Санта болох ёстой байлаа. 

15. THE APARTMENT

Ганц бие эр Жэк Леммон хамтран ажиллагсадтайгаа оршин суух газраа хуваалцахаар зөвшөөрдөг. Гэвч даргынхаа эхнэр Ширли Макклейн-д дурлах болно. Билли Уайлдерын 1960 онд бүтээгдсэн тус инээдмийн кино “Шилдэг зураг авалт” гэх академийн шагнал хүртсэн байдаг. Энэ бол Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн том бүтээлүүдийн нэг юм.

16. THE POLAR EXPRESS

Нэгэн хүү Сантатай уулзахаар хойд туйл руу хүрэх галт тэргэнд сууж ер бусын аяллаа эхлүүлдэг. Түүний энэхүү аяллыг дурсамж дүүрэн өнгөрүүлэх хүмүүстэй учрахад амьдрал нь орвонгоороо эргэнэ.  

17. MICKEY'S CHRISTMAS CAROL

Яагаад багадаа үздэг байсан хүүхэлдэйнүүдээ дахин үзэж болохгүй гэж? 

18. THE NEW YEAR'S RATE PLAN

Хоёр өөр цаг хугацаанд оршиж буй дурлалт хос ямар ч саадыг үл тоон бие биетэйгээ уулзаж чадах болов уу? 

19. ГАЦУУРХАН

Монголын бараг бүх алдартнууд тоглосон кино гэж хэлж болно. Яалт ч үгүй Монгол кино учир бидний амьдралд ойр байх тул Шинэ жилийн уур амьсгалыг ч оруулаад өгнө дөө. 

#Шинэ жил #Кино