
2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ 6-р сарын 11-ний өдөр Мехико хотноо албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ нь зохион байгуулалт, бүтэц болоод соёлын хувьд өмнөх тэмцээнүүдээс илүү онцлууштай, өргөн цар хүрээтэй болж байна. Зохион байгуулалтын зүгээс хөлбөмбөгийн спортыг дан ганц уламжлалт спортын тэмцээн гэж харуулахаас илүүтэй залуу үеийн соёлыг тодорхойлдог дэлхийн хэмжээний поп соёлын нэг хэсэг болгон хөгжүүлэхийг зорьсон бололтой. Тиймээс энэхүү нийтлэлээр 2026 оны ДАШТ-ийг яг юу нь онцлууштай, өмнөх тэмцээнүүдээс өөр болгож байгааг хүргэхээр бэлтгэлээ.

Гурван улс хамтран зохион байгуулж байна
Хөлбөмбөгийн түүхэнд анх удаа ДАШТ-ийг гурван улс хамтран зохион байгуулж байна. АНУ, Канад, Мексик гэсэн Хойд Америкийн гурван том гүрний нийт 16 хотод тоглолтууд хуваагдан явагдаж байгаа юм.
Энэ зохион байгуулалт нь тэмцээнийг өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй, өөр өөр соёл, олон сая хөгжөөн дэмжигчдийг нэг дор нэгтгэсэн том соёлын нөлөө болгож байна. Нэг хотоос нөгөө хот руу аялах фэнүүд болон цэнгэлдэх бүрийн уур амьсгал нь тэмцээнийг улам сонирхолтой болгоно.

Анх удаа 48 багийн шинэ форматаар зохион байгуулагдаж байна
Энэ удаагийн тэмцээний хамгийн гол шинэчлэл нь багуудын тоо юм. Өмнө нь 32 баг өрсөлддөг байсан бол энэ жилээс 48 улсын шигшээ баг дэлхийн аваргад шалгаран шигшигджээ. Энэхүү өөрчлөлт нь хөлбөмбөг сонирхогчдод дараах боломжуудыг нээж байна.
Шинэ түүх, шинэ багууд: ДАШТ-ийг зөвхөн зурагтаар үздэг байсан олон жижиг улс орнууд анх удаа ногоон талбайд төрийн дууллаа эгшиглүүлэх боломжтой болж байна.
Underdog буюу гэнэтийн багуудын тэсрэлт: Хэн ч төсөөлөөгүй шинэ залуу багууд томчуудыг сайн оролцож сенсаци тарих магадлал эрс өслөө.
Илүү ширүүн өрсөлдөөн: Оролцогчдын тоо өсөх тусам тоглолт бүр урьдчилан таамаглах аргагүй, илүү сонирхол татам болж байна.
Нийт 104 тоглолт гарна
Багийн тоо нэмэгдсэнээр тэмцээний систем ч өөр хэлбэрт шилжсэн. Багууд 4, 4-өөрөө нийт 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.Хөгжөөн дэмжигчдийг хамгийн их догдлуулж байгаа зүйл бол хасагдах шатанд нэмэгдсэн шилдэг 32 багийн тоглолт юм. Өмнөх шиг
хэсгээсээ шууд шилдэг 16 руу биш, дахин нэг ширүүн давааг давах хэрэгтэй болсон нь багуудын өрсөлдөөнийг улам хурцлах магадлалтай байна.

TikTok, Instagram Live: Тоглолт үзэх дижитал шинэчлэл
Өнөөдөр залуус ДАШТ-ийг зурагтаар үзэхээс илүүтэй гар утсаараа шууд дамжуулалтаар үзэх хандлага улам хүчтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор TikTok болон Instagram зэрэг платформууд дээр live streaming-ээр тоглолт үзэх шинэ соёл бүрэлдэн тогтож эхэлжээ.
Залуус гэртээ зурагт ширтэж ганцаараа үзэхийн оронд, хаана ч байсан live-д нэгдэж, их хэрэглэдэг тус платформуудаараа дамжуулан үзэх боломжтой. Хөгжөөн дэмжигчид өөрсдийн дуртай streamer, influencer-үүдтэй хамт тоглолт үзэж, чат хэсгээр шууд харилцан сэтгэгдлээ хуваалцах боломжтой болсон. Мөн хамтдаа хэлэлцдэг "Watch Together" соёл хүчээ авч эхэлжээ.
-111710-1194518235.jpeg)
Домог тоглогчдын сүүлчийн дэлхийн аварга байж магадгүй
Хөлбөмбөгийн ертөнцөд бүтэн нэгэн үеийг тодорхойлсон хоёр нэр бол гарцаагүй Lionel Messi болон Cristiano Ronaldo хоёр юм. Тэгвэл 2026 оны ДАШТ тэдний хувьд сүүлийн дэлхийн аварга байх өндөр магадлалтай гэсэн яриа сошиалаар хүчтэй тархаж байна. Хэдийгээр тэд өөрсдөө албан ёсоор зарлаагүй ч нас, карьерын үе шатыг нь харвал энэ тэмцээн тэдний түүхэн дэх сүүлчийн ДАШТ байх магадлал өндөр.
Тийм ч учраас тэднийг ДАШТ-ий талбай дээр сүүлчийн удаа харах боломж фэнүүдэд маш хүчтэй бахархал болоод гунигийг зэрэг төрүүлж байгаа юм. Олон залуус үүнийг “Хөлбөмбөгийн хамгийн агуу том эрин хаагдаж байна.” хэмээн тодорхойлж, тоглолт бүрийн хормыг алдалгүй сошиалдаа хуваалцаж байна.

Шинэ үеийн дараагийн залгамжлагчид
Нэгэн агуу эрин аажмаар төгсөж байгаа ч шинэ орон зайг дүүргэх тамирчид хэдийнээ талбай дээр өөрсдийгөө харуулж эхэлжээ. Kylian Mbappé тэргүүтэй залуу одод хөлбөмбөгийн хурд, техник, тоглолтын ухааныг цоо шинэ түвшинд гаргаж, том тэмцээнүүд дээр багаа чирэн жинхэнэ лидер гэдгээ батлан харуулсаар байна.
Жишээ нь Францын Mbappé тамирчин нь хурд, шийдвэрлэх мөчийн аюултай довтолгоогоороо энэ үеийн хүчтэй зэвсэгүүдийн нэг болж, том тоглолтуудад багаа чирч яваа тоглогчдын нэг болсон. Харин Английн Jude Bellingham тамирчин талбай дээрх удирдлагын ухаан, тайван байдал, шийдвэрлэх гоолуудынхаа ачаар талбайн генерал гэх нэрийг хүртэл аваад байна. Мөн Испанийн Lamine Yamal бол хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байгааг ч дурдах нь зүй хэрэг.
Эдгээр залуус дараагийн нүүр царай болж, Lionel Messi болон Cristiano Ronaldo нарын үлдээж буй аварга том орон зайг өөрсдийн өвөрмөц стиль, шинэ үеийн тоглолтын хэв
маягаар аажмаар дүүргэж байна. Нас нь бага ч гэлээ айдасгүй, гоёмсог тоглолтууд нь түүнийг шинэ үеийн хамгийн сонирхолтой тоглогчдын нэг болгож, TikTok болон Instagram дээр ч хүчтэй тренд үүсгээд байна.
Эх сурвалж: FIFA.com, ESPN Football
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!