Шинэ жилийн уур амьсгал оруулах 19 дуу


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-09

Арванхоёрдугаар сарыг бусад сараас илүү онцгой болгодог зүйл бол яах аргагүй Шинэ жилийн баяр билээ. Энэ сар бараг талдаа орох гэж буй ч танд баярын ямар ч уур амьсгал мэдрэгдэхгүй байгаа юм биш биз? 

Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон уншигчдадаа 2019 оноо үдэж байгаатай холбогдуулан Шинэ жилийн баярын "настр" оруулах 19 дууг хүргэж байна. Сонсох төдийд л сэтгэл гэгэлзүүлэх эдгээр 19 дууг утсан дээрээ суулгаад сонсоорой. 

1. ABBA - HAPPY NEW YEAR

За нөгөө л ABBA хамтлагийн дуу юу гэж бодож байна уу? Үгүй дээ. Та зүгээр л сонсоод үз. 

2. WHAM - LAST CHRISTMAS

Бага байхад нэг их сайхан дулаахан мэдрэмж өгдөг дуу байж билээ. Сонсоод байсан чинь:

"Last Christmas
I gave you my heart
But the very next day
You gave it away"
гэдэг үгтэй дуу байсан байна лээ шттт. sad

3. MARIAH CAREY - ALL I WANT FOR CHRISTMAS IS YOU

1994 оны аравдугаар сарын 25-нд цацагдаж байсан энэхүү дууг халуун зунаар буюу наймдугаар сард хийж байсан гэвэл та итгэх үү? Ямартай ч өдгөө 25 нас хүрч буй энэхүү дууг сонсох бүрд сэтгэл зүрхэнд минь бенгалийн гал асаадаг хэвээр. Мөн дуучин Mariah Carey энэхүү дуугаа олон олон хувилбараар дуулж байсан ч Justin Bieber-тэй хамтарч дуулсан хувилбар нь илүү гоё санагддаг. 

4. BRENDA LEE - ROCKIN' AROUND THE CHRISTMAS TREE

Дулаан гэртээ дулаахан хувцасаа өмсчихсөн гэр бүлийнхэнтэйгээ гацуур модоо чимэглэх үедээ ч юм уу, эсвэл шинэ жилийн үдэш баярын зоогоо хүлээхдээ сонсох дуу юм шиг санагддаг аа. cheeky

5. DEAN MARTIN - LET IT SNOW

6. JINGLE BELL ROCK

Энэ дууг гадуур явахдаа, цасанд алхахдаа сонсвол илүү тохиромжтой гэж үзэж байгаа. 

7. WE WISH YOU A MERRY CHRISTMAS

Энэ дууны "We wish you a Merry Christmas" гэдгээс өөр хэсгийн үгийг мэддэг хүн ховор байх. laugh Ямартай ч энэ 7 дуу бол хэдэн жилийн дараа ч гэсэн "Шинэ жил playlist"-д чинь заавал байх ёстой дуунууд шүү, за? 

8. TRAIN- SHAKE UP CHRISTMAS

Кока Коланы рекламны дуу cheeky

9. JUSTIN BIEBER - MISTLETOE

Justin Bieber-ийг "хөөрхөн" байхад энэ дууг их ч сонсдог байж дээ. 

10. EXO - MIRACLE OF DECEMBER

Манай кпопчдод энэ дуу ч Шинэ жилийн уур амьсгалыг хангалттай оруулчихна доо. 

11. IU - 24th OF DECEMBER

12. САРАНТУЯА - ЦАГААН ШӨНӨ

Монгол дуугүйгээр яаж Шинэ жилийн уур амьсгалыг тултал оруулах вэ дээ? 

13. EMOTION - ШИНЭ ЖИЛИЙН ДУУ

Багадаа энэ дууны клипийг үзэх дуртай байж билээ. Найзуудаараа Шинэ жилийн баяраа тэмдэглээд л... Гэнэт гоёж гангалсан баахан хүмүүс гарч ирээд л... heart

14. АРИУНАА - ЦАСАН АЯЛГУУ

Зөвхөн энэ дууг сонсоход л баярын уур амьсгал ороод ирнэ дээ. 

15. ДӨЛГӨӨН - ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ

16. АМАРХҮҮ, 3 ОХИН - ЗҮРХ ЧАМРУУ

Уг нь яг ч Шинэ жилийн дуу биш юм байгаааан. Гэхдээ л энэ дууг сонсохоор хостойгоо Шинэ жилийн үдэш гадуур алхаж байгаа юм шиг санагддаг. cheeky

17. BX - ӨВЛИЙН ДУУ

18. ANDY WILLIAMS - IT'S THE MOST WONDERFUL TIME OF THE YEAR

За тэгээд л энэ үе чинь яалт ч үгүй "The Most wonderful time of the year" шүү дээ. Энэ сайхан улирал, энэ сайхан баярыг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. heart

19. /BONUS/ "COCA COLA" РЕКЛАМ

Энэхүү рекламыг үзээд та бүхэн багынхаа дурсамжийг эргэн санана гэдэгт итгэлтэй байна. Цагаан баавгайн бамбарууш кола ууж байгааг хараад үнэхээр л кола уумаар санагддаг байсан шүү. 

УНШИГЧДЫН ХҮСЭЛТЭЭР...

Монголчууд бид чинь энэ дуугүйгээр Шинэ жилийн яаж төсөөлөх билээ дээ? 

#Шинэ жил #Дуу