
Энэхүү хөтөлбөр нь БНХАУ-ын Бээжин хот дахь Цинхуа Их Сургуульд хэрэгждэг, нэг жилийн хугацаатай, бүрэн санхүүжилттэй магистрын сургалт бөгөөд Хятад болон дэлхийн бусад улс орнуудын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой.
Энэхүү хөтөлбөр нь олон улсын олон талт орчинд суралцаж, өөр өөр соёл, үзэл бодлыг ойлгон хамтран ажиллах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулдаг. Шалгарсан оюутнууд манлайлал, ёс зүй, оюуны чадамж болон бусдыг ойлгох чадвараараа ялгарч, нээлттэй сэтгэлгээтэй, санаачилгатай байдгаараа энэхүү тэтгэлгийг хүртдэг.
Schwarzman Scholars нь олон улсын түвшинд хувь нэмрээ оруулах ирээдүйтэй залуу манлайлагчдыг сонгон шалгаруулах өндөр шалгууртай хөтөлбөр бөгөөд сонгогдсон оролцогчид нь хөтөлбөрийн зорилгыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай байх ёстой.
Өргөдөл гаргах хугацаа
АНУ болон бусад улсын өргөдөл гаргагчид: 2026 оны 4-р сарын 8-наас 2026 оны 9-р сарын 9
Сонгон шалгаруулалт: 2026 оны 10-11 дүгээр сар
Хөтөлбөр эхлэх хугацаа: 2027 оны 8-р сар
БНХАУ, Хонконг, Макао, Тайванийн өргөдөл гаргагчид
Өргөдөл: 2026 оны 1-5 дугаар сар
Сонгон шалгаруулалт: 2026 оны 6-7 дугаар сар
Хөтөлбөр эхлэх хугацаа: 2027 оны 8-р сар
Сонгон шалгаруулалт: Олон улсын бизнес, төр, боловсролын салбарын нэр хүндтэй удирдагчдаас бүрдсэн комисс өргөдлүүдийг нарийвчлан үнэлнэ. Шалгарсан нэр дэвшигчдийг 10-р сарын сүүл, 11-р сарын эхээр ярилцлагад урьна.
Тэтгэлгийн давуу тал:
Тавигдах шаардлага
Өргөдөл гаргах үйл явц
Дараах материалыг онлайнаар англи хэл дээр бүрдүүлэн илгээнэ.
Анхаарах зүйл: Өргөдлийн маягтыг англи хэлээр бөглөх шаардлагатай.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9-р сарын 9
Өргөдөл гаргах холбоос: https://connect.schwarzmanscholars.org/apply/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!