

Саяхан Girls’ Generation хамтлагийн гишүүн Соён болон жүжигчин Жүн Кён Хо нар 12 жилийн турш үргэлжилсэн харилцаагаа дуусгаж, салснаа албан ёсоор зарласан.
Энэ мэдээ олон хүнийг гайхшруулсан юм. Учир нь хосуудыг гэрлэнэ гэж ихэнх хүн боддог байсан бөгөөд тэд завгүй хуваарьтай ажлын үеэр ч бие биенийхээ талаар байнга ярьдаг байв.
Зарим хүмүүс тэдний өмнөх үйлдлүүдийг эргэн харж, харилцаанд нь асуудал байсны шинж тэмдэг байсан эсэхийг хайж эхэлсэн бөгөөд саяхан олны анхааралд нэгэн нийтлэл оржээ.
Дөрөвдүгээр сарын 8-нд Жүн Кён Хо өөрийн инстаграм стори дээр интоорын цэцэг рүү дээш харж буй зургаа "Би ч бас харсан" гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Энэ нийтлэл нь эргэн харахад онцгой анхаарал татаж байгаа бөгөөд учир нь Соён түүнээс хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 31-нд интоорын цэцгийн өмнө авахуулсан зургаа нийтэлсэн байжээ.
Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар, Жүн Кён Хо ямар нэгэн шалтгаанаар Соёнтой хамт интоорын цэцэг үзэж чадаагүй тул ийм утгатай нийтлэл оруулсан байж магадгүй аж.
Энэ сэдэвт хүмүүсийн сонирхол үргэлжилсээр байгаа нь тэднийг фенүүдийн хамгийн их хайрлаж байсан хосуудын нэг байсныг харуулж байна.


Саяхан Солонгосын нэгэн мэргэч хүн тэдний салалтыг урьдчилан хэлж байсан талаар мэдээлэл олны анхаарлыг татжээ.
Албан ёсны салалтын мэдээлэл гарахаас өмнө мэргэч Мён тэдний хувь тавиланг хараад "Гэрлэлт харагдахгүй байна, удахгүй сална. Хамгийн том шалтгаан нь гэрлэлт болон гэр бүлийн талаарх хандлагын ялгаа байсан" гэж онцолжээ.
Соён хурдан гэрлэхийг хүсэж яарч байсан бол Жон Кён Хо кареерийн оргилдоо хүрч, өөртөө итгэлтэйгээр гэр бүлээ авч явахыг хүссэнээс дарамт мэдэрч, зайлсхийж байсан. Мөн Жон Кён Хогийн гэр бүлийн ахмад хүмүүсийн дунд энэ гэрлэлтийг дэмжээгүй хүмүүс байсан бололтой.

Хэн нь түрүүлж салъя гэж хэлсэн нь чухал биш. Харин удаан хугацаанд бие биенийхээ мэдрэмжийг анзаарч, сэтгэлээрээ туйлдсан учраас эцэст нь салалтад хүрсэн. Өмнө нь ч олон удаа салж нийлж байсан байх өндөр магадлалтай” гэсэн байна.
Гэсэн ч тэдний харилцаа бүрэн дуусаагүй байж магадгүй. Хэрэв тэдний эргэн тойронд бодлыг нь өөрчлөхөд туслах хүн гарч ирвэл нөхцөл байдлыг эргүүлж, дахин нийлэх хувь заяа харагдаж байна. Мөн эргэн нийлсний дараа гэрлэх боломж ч нээлттэй байгаа” хэмээн фенүүдэд найдвар төрүүлэх зүйл ярьсан байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!