ФОТО: Дэлхий нийтийг цэнгүүлэх ДАШТ-2026 нээлтийн ёслолын эргэн тойронд


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсад албан ёсоор нээлээ. Энэ жилийн хувьд АНУ, Канад, Мексик гурван улсад зохион байгуулж буйгаараа онцлог. 

Энэ жилийн ДАШТ нь Мексик улсад зохиогдож буй гурав дахь тэмцээн болж байна. Өмнө нь 1970, 1986 онуудад тус улсад ДАШТ-ийг зохион байгуулж байв. 

Нээлтийн ёслолд Шакира, Андреа Бочелли, Жэй Балвин, Ижэй тэргүүтэй уран бүтээлчид 2026 оны ДАШТ-ий сүлд дууг дуулж оролцлоо. 

Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буй энэ тэмцээний нээлтийн тоглолт зохион байгуулагч Мексик болон Өмнөд Африк улсуудын хооронд болсон. 

Тоглолтод Мексикийн баг 2:0 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч ДАШТ-ий эхний ялалтыг тэмдэглэв. 

Нээлтийн ёслолын үеийн гэрэл зургуудаас Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. 


















#ДАШТ-2026